Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 28

УИХ-ын болон НИТХ-ын сонгууль маргааш болно. Тиймээс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогсох учиртай. Тодруулбал “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно” гэж Сонгуулийн тухай хуулийн 68.6-д заасан байдаг. Харин Фэйсбүүкийн зарим хуудас болон группт сурталчилгаа явагдаж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэнэ.
Энэ талаар СЕХ өнөөдөр мэдээлэл хийсэн. Тодруулбал, “Сайтууд дээр тавигдаж байсан мэдээ мэдээлэл архив болон хадгалагдана. Хуулийн хугацаанаас хойш ямар нэгэн сурталчилгаа нэмж оруулахыг хориглоно. Фейсбүүк, твиттерт өнөөдрөөс эхлээд сурталчилгаа оруулж болохгүй. Өмнө нь оруулсан мэдээлэл сурталчилгааг зохицуулсан ямар нэг заалт байхгүй тул энэ асуудлаар гомдолтой иргэд цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж болно.” гэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.