Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 30
Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт иргэн М /26 настай, эрэгтэй/, А /21 настай, эрэгтэй/ нар сонгууль өгөөд буцах замдаа Цагдууртай голын усанд осолджээ. Аймгийн Онцгой байдлын газар, Булган сумын Гал унтраах, аврах 38 дугаар ангийн албан хаагчид орон нутгийн иргэд нийт 22 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж багаас 10 км-ийн зайд “Билчир”-ийн гарамнаас иргэн М-ийн /26 настай, эрэгтэй/-н цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутагт “Тээг толгой” усан цахилгаан станцын хясаанаас хүрхрээний усанд тус сумын харъяат иргэн Д.Мөнх-Эрдэнэ /26 настай, эрэгтэй/ унасныг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг гэдэг газраас аймгийн төв орохоор явсан УАЗ-469 загварын 86-77 УБРулсын дугаартай автомашин Буянт голд суусан байсныг Онцгой байдлын газрын албан хаагчид болгожээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2дугаар багийн “Өнгөт” гэдэг газар хүчтэй аадар бороо орсны улмаас “Өнгөтийн гол” үерлэж Даланжаргалан сумын төв зам хаагдаж “Старекс” загварын автомашин голд суусан, голын 2 талд 21 автомашин, 68 хүн усанд боогдсон тухай дуудлагаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сумын Гал унтраах, аврах 49 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж “Старекс” загварын УБЖ-41-30 улсын дугаартай автомашиныг татан гаргаж, голын усыг татарсны дараагаар усанд боогдсон автомашин, зорчигчдыг аюулгүй болгожээ.
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газар хүчтэй аадар бороо орсны улмаас иргэн А-гийн гэр, мал “Верна” загварын автомашин усанд урссан, мөн тус багийн “Мараатын-Ам” гэдэг газар 3 айл өрх усанд автсан дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид автомашиныг татан гаргаж, усанд боогдсон айл өрхүүдийг хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 14 аймгийн 14 суманд 14 удаа, нийслэлийн 5 дүүрэгт 7 удаа тохиолдсон. 7 хүнийг аварч, 21 хүн нас барсан. 2016.06.30-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 2, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Завхан аймгийн Алдархаан суманд эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.