Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 02
・ 1

Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-ийнхөн өчигдөр /2016.07.01/ 2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг гаргасан билээ. Шалгуулагчид БҮТ-ийн eec.mn сайтын шалгуулагчийн булангаар орж, бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харах боломжтой.
Харин өнөөдрөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүдэд батламжийг нь олгох ажил эхлэх юм байна.
Орон нутгийн дунд сургууль төгсөгчдөд аймгийн Боловсролын газраар нь дамжуулан батламж тараах ажил эхэлж буй юм байна. Элсэгчид батламжаа авснаар их, дээд сургуульд бүртгүүлэн хамгийн өндөр оноо авснаасаа эхэлж хуваариа сонгох бололцоо нь бүрдэнэ.
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 37203 залуус өгчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.