Дизайнер А.Түвшинзаяагийн бүтээлүүд дэлхийн зах зээлд гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 02 ・ 1

Монгол улсын "Гоёл" наадмын шилдэг залуу дезайнер, ОХУ-н Этно Эрато-2015 Үндэсний хувцасны наадмын дэд шагналт А.Түвшинзаяагийн өдөр тутмын зуны коллекц Хятад улсын зах зээлд нэвтэрчээ.

Түүний урласан бүтээл энэ сарын 01-ний өдрөөс эхлэн худалдаанд гарч эхлэв.  Монгол хэв маягийг өнгө донжийн тохируулан өвөрмөцөөр урлажээ. Орчин үеийн шийдлээр чөлөөтэй, дэгжин загваруудаа дэлхийн хамгийн том зах зээлд гаргаж байгаа нь бахархууштай юм.

 

Залуу загвар зохион бүтээгч А.Түвшинзаяагийн шинэ коллекцийг 2016 оны "Мисс Монголиа 2013", "Манжуурын мисс 2014"-ийн ялагч, Дэлхийн мисс (Miss world) 2015 оны Монгол улсаас амжилттай оролцсон Мисс Н.Ану амилуулсан байна.

Талын монгол хатадын орчин үеийн загварыг энд дарж үзэх мөн захиалах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: