Гол уснаас болгоомжлоорой

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 02

Монгол түмэн зургадугаар сарын турш сонгуулиар амьсгалж, саналаа өгснөөр нэг юм амсхийв. Гэтэл 10-хан хоногийн дараа монгол түмний их баяр цэнгэл, дэлхийд ганцхан дэнж хотойлгосон наадам айсуй. Түүнчлэн наадамтай залгуулаад буюу энэ сарын 14, 15-нд АСЕМ-ын Дээд төвшний XI уулзалт зохион байгуулагдана.
 
Хүмүүс ч их ажлын ард гарсан, бас АСЕМ-ын үеэр хотод байлгахгүй гэсэн болохоор амарч, зугаалах нь тодорхой болж, зарим нь ч аль хэдийнэ майхан саваа бэлдээд эхэлчихэж. Манайхан сурсан зангаараа голын эрэг дээр очиж, хөдөө гарч амрах нь тодорхой. Нэгэнт нийслэлд байж болохгүй юм чинь ингэхээс ч яах вэ. Угаасаа л манайхан хэзээний амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, зугаалж, наргих дуртай хүмүүс. Бүр гэр бүл, найз нөхдөөрөө нийлж аваад л, хээр гарч, гол усанд тоглоно. Ингэж амарч, зугаалах нь мэдээжийн хэрэг сайхан.
 
Гэвч амарч зугаалахдаа анхаарал болгоомжгүй, архидан согтуурснаас үүдэн амиа ч алдах эрсдэл бийг санах хэрэгтэй. Саяхан нийслэлд хоёр хоног усархаг бороо орсны улмаас улсын хэмжээнд гол усанд 18 хүн эндсэн харамсалтай мэдээ гарсан. Мөн нийслэлийн хэмжээнд гурван хүн усанд осолдсон талаар онцгой байдлынхан хэлж байсан. Түүгээр ч барахгүй амралт зугаалганд явж байгаа иргэд гол усанд осолдож, амиа алдах, бэртэж гэмтэх тохиолдол долдугаар сард ихэсдэг гэнэ билээ.
 
Тиймээс л ийнхүү анхааруулж, сэрэмжлүүлээд байдаг хэрэг. Харин сануулж, сэрэмжлүүлээд байхад саваагүйтэж яваад гол усанд эндчих вэ дээ. Одооноос онцгой байдлынхан сануулаад эхэлсэн шүү. Учир нь долдугаар сар тэр чигтээ бороо хуртай байна гэдгийг цаг уурын байгууллагаас сануулаад байгаа юм. Тодруулбал, “Долдугаар сард бороо орно. Ер нь баруун зүгийн зарим газраар дундаж хэмжээнээс багавтар, говийн бүсийн нутгаар дунджаас их, бусад нутгаар дундаж хэмжээнд хур тунадас бороо орох төлөвтэй байна.
 

Температурын хувьд нутгийн баруун хагас, төвийн нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дундаж хэмжээний орчим байна. Одоогоор бороо яг хэзээ орохыг хэлэх боломжгүй. Гэхдээ долдугаар сард бороотой байна. Наймдугаар сард ч гэсэн бороо орох төлөвтэй байна. Ер нь өмнөх жилүүдээс харж байхад долдугаар сар бороотой, ялангуяа дуу цахилгаантай, усархаг аадар бороо ихтэй байдаг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх