Монголын эдийн засгийг залуурддаг зэсийн үнэ өсөх үү, унах уу?

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 04
 

Б.БАРС

Лондоны металлын бирж дээр 2008 оны нэгдүгээр сард зэсийн үнэ түүхэнд анх удаа тонн нь 8000 ам.доллараас давж, эрэлт ихтэй тул цаашид ч нэмэгдэх төлөвтэй байлаа. Үүнээс жилийн дараа манай улс дэлхийн уул уурхайн гурван аварга загасны нэг “Рио Тинто” корпорацтай Оюутолгойн хөрөнгө оруу­лалтын гэрээг байгуулснаар хасахтай байсан эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт гэнэт 6.1 хувь хүртэл нэмэгдсэн билээ. Зэсийн үнэ түүхэн оргил цэгтээ хүрэн 10200 ам.доллар болсон 2011 онд манай улсын эдийн засаг 17 хувиар өсч, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж үзсэн юм.

Харин Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын талаар мар­галдан цаг алдах үетэй давхцан зэсийн үнэ ч огцом унасан. Үүнийг дагаад гэгээлгээр төсөөл­дөж байсан манай улсын эдийн засгийн байдал дахиад л хэцүүдсэнтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тэгэхээр, Оюутолгойгоос гадна Эрдэнэттэй Монголын эдийн засаг цаашид ч энэ металлын дэлхийн зах зээлийн үнээс хамгийн их хамааралтай байх нь тодорхой.

Оны эхэнд зэсийн үнэ зугуйхан өссөн нь Монголын хувьд таатай мэдээ байлаа. 2

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх