Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 04

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал байж байгаад хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр шалгагдаж байсан Т.Ганболд гэж хүний удирддаг “Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой мэдээллүүд өнгөрсөн жилүүдэд олонтаа гарч ирсэн гэхэд болно. Ер нь бол тус компанийг аль ч төрийн үед тал алддаггүй гэх тодотгол дагадаг. Чухам харин энэ долоо хоногт багтаан цэгцэндээ орох УИХ хийгээд Засгийн газартай эвтэйхэн ойлголцож чадах эсэх нь тус компанийн удирдлагаас хамаарах болов уу. Сар гаруйхны өмнөх үйл явдлуудыг эргэн санахад Т.Ганболд эрхэм ХҮН-ыг самарч, АН-ын З.Энхболдтой тохиролцоо хийж явсан гэх мэдээллүүд гарч байсныг эргэн нэг сануулъя. За тэгээд дараа дараагийн түншлэлийн тухай мэдээллүүд нь тун удахгүй тодорхой болох биз ээ.
“Алтандорнод монгол ХХК”-тай холбоотой мэдээлэл рүүгээ эргэн ороход, эх сурвалжуудаас гадагшилдаг мэдээллээр бол 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой гэгдэж ирсэн. Эл компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушокийнх байсан гэдгээр нь манай уншигчид олонтаа сонсож байсан болов уу. Тэгвэл энэ компани өнгөрсөн жилүүдэд үнэхээр монголын хуулийг гишгэлж иржээ. Чухам яасан гэдгийг нь баримт түшин өгүүлье.
Тус компанийн татварын нийт өрийн 7 хувийг төлүүлэхээр дөрвөн удаа шүүхийн шийдвэр гарсан байдаг аж. Тодруулбал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас 4,6 тэрбум төгрөг гаргуулж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар олгох, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас 5 тэрбум төгрөг гаргуулж Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас 807 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгох, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас 563,3 сая төгрөг гаргуулж Нийслэлийн Татварын газарт олгохоор тус тус шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус компани өчнөөн асуудал чирэгдэл болж байж бага сагахан хэсгийг л барагдуулсан байгаа юм.
Тэгвэл Н.Алтанхуягийн Засгийн газар хуралдаад “Алтандорнод Монгол” ХХК-иас төлж байгаа улсын татварын өрийг нэг мөр шийдвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулах шийдвэрийг гаргаж байсан нь угтаа бол Алтандорнод Монголын талд үйлчилсэн агуулгатай гэж харахад хүргэж байв. Учир нь Алтандорнод Монголын өрөндөө шахаад байгаа эд хөрөнгийн цогцолборуудын үнэлгээг дахин нягтлаад, төрийн өмчид хүлээн авах, үр ашигтай ашиглах ажил зохион байгуулах ажлыг хариуцах үндсэн зорилготой Ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ нь өр ширийн хэмжээгээрээ толгой цохидог Алтандорнодыг асуудлаас гаргаж авах гэсэн хэлбэртэй үйлдэл болж харагдаж ирсэн.
Уг нь “Алтандорнод Монгол” ХХК-ийг 300 сая ам.долларын гэрээ хийн худалдан авсан Т.Ганболд болоод түүний компанийг асар сайн менежмэнтээр өндийлгөх үүргийг хүлээгээд байсан “Нью Ком” группын Б.Болд гэдгээрээ танигдсан эрхмүүд гар нийлээд компанийг босгоод ирнэ л гээд байсан. Гэтэл нөгөөх Б.Болд нь яваад өгсөн.
Алтандорнод монгол ХХК 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Монгол Улсад 67,178,028.3 тэрбум төгрөгийн татварын өртэй байсан. Алтандорнод монгол ХХК-ийг өртэй нь худалдан авсан Т.Ганболд тус компанийн Монголын Засгийн газарт төлөх ёстой өр ширийг бүгдийг хариуцна гэдгээ мэдэгдэж байсан юм. Гэтэл Алтандорнод монгол ХХК амлалт өгснөөсөө хойшхи хоёр жилийн хугацаанд гэхэд улсад төлөх ёстой өрийнхөө 7 тэрбумыг л барагдуулжээ.
Энд нэг зүйлийг тодотгоход балаг дагуулсан С.В.Паушок Т.Ганболдод компаниа худалдахдаа хүлээлгэн өгсөн өр, ширийн хэмжээтэй холбоотой хэд хэдэн янзын мэдээлэл байна. Тухайлбал, С.В.Паушок Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотойгоор татвараас бултан зайлчихаад, эргээд түүгээр асуудал үүсгэж Арбитрын шүүхэд зарга үүсгэн манай улсаас 1.5 сая ам.доллар нэхэмжилэхэд түүний заргын эсрэг Монголын талаас ажилласан эрхмүүдийн нэг ХЗДХЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл өр ширийнх нь талаар мэдээлэл өгөхдөө “Зөвхөн татварын өр нь 120 тэрбум шүү дээ. Түүнээс гадна байгаль орчны нөхөн сэргээлт, гадаадаас ажиллах хүч оруулж ирсний төлбөр, аж ахуйн нэгж, банк, иргэдийн хохирлыг барагдуулах гээд бүх асуудал одоо манай хуулийн дагуу шийдэгдэнэ.” гэж байсан юм.
Тэгвэл мөн онд ТЕГ-аас Алтандорнод Монгол ХХК-иас нэхэмжилсэн татварын өрийн тооцоог харахад:
АЛТАНДОРНОД МОНГОЛ ХХК-НААС НЭХЭМЖИЛЖ БУЙ ТАТВАРЫН ӨРИЙН ТООЦОО
Д/д Татварын өр мян/төг Дүн мян/төг Үндэслэл, нэхэмжлэгч Тайлбар
1. Шүүхийн шийдвэртэй өр , төлбөр
10 693 639,8 4 300 519,8 Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 245 тоот шийдвэрээр “Алтандорнод Монгол” ХХК-наас 4 685 300 000 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр ажиллагаа хийгдэж байгаа.
5 022 484,0 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 86 дугаар тогтоолоор “Алтандорнод Монгол” ХХК-наас 5 022 484 200 төгрөг гаргуулж ТЕГ-ын УТОХГ-т
Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.