Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 05
・ 3

Олон зуун айл, айлын хүүхдүүд “Удахгүй гоё, шинэ орон сууцанд амьдарна” хэмээн баярлаж, эхнийх нь өнөөдрөөс гурван жилийн өмнө, түүнээс хойш газраа чөлөөлж, хашаа хороо, байшин гэрээ ачаад хотын зах руу эсвэл танилынхаа хаяаг бараадсан. Тэдний 20 орчим хувь нь өдгөө орон сууцанд орж, үлдсэн нь буйран дээр нь барилга барьж, “Орон сууцандаа ор” гэж хэзээ дуудах бол хэмээн хоног тоолон сууна.
Нийслэлийн дахин төлөвлөлт өнгөрсөн жилийн хавраас хойш эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаанаар нэг л урагшгүй байсаар энэ жил бүр орхигдож мартагдах шахсан сэдэв болоод байна. Үүний дээр УИХ-ын болоод нийслэлийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төслийн багийнхан бараг үндсээрээ солигдохоор болов.
Санаачлагчид нь өөрсдөө хайнга хандаж, ажил нь гурван жил урагшгүй явж ирсэн энэ төслийг шинэ баг үргэлжлүүлэх болов уу, яах бол гэж айж, түгшсэн иргэн олон боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн багийн санаачлан хэрэгжүүлсэн энэ төсөл өдгөө 2000 орчим өрхийг дулаан, тохилог орон сууцаар хангаж, амьдралд нь тус нэмэр болоод байгаа. Гэхдээ анх санаачилж, айлуудыг нүүлгэж эхэлсэн эрчээрээ явсан бол тэдний багийнханд том оноо авчрах байсан. Хэдийгээр нийслэлийн ИТХ-ын баг солигдож байгаа ч энэ мэт нүдээ олсон, хотын өнгө төрх хийгээд ард иргэдийн амьдралыг өөд нь татах бодлого, ажлыг үргэлжлүүлнэ гэж иргэд итгэж найдаж байгаа биз ээ.
Өөр талаас нь харвал Хотын даргын санаачилсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хөтөлбөр зогсоход ойрхон байна. Уг нь энэ төсөл нийт 22 байршлын 57 хэсэгт хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр цөөн хэдэн компани л барилгын ажлаа эхлүүлсэн нь дээрх төслийн нүүрийг тахалж албаны хүмүүсийг хэлэх үгтэй байлгаж байгаа юм. Өнгөрсөн мягмар гарагт Баянзүрх дүүргийн XIV хороонд 2013-2014 онд чөлөөлүүлсэн газар дээрээ “Бүрд” констракшн компанийнхан барилга барихаар шав тавьснаар 2016 онд хийх дахин төлөвлөлттэй холбоотой барилгын ажлын амыг таглаад байгаа гэж болно. Үүнээс өөр барилгын ажлаа эхлүүлсэн компани бараг үгүй. Хэдийгээр сайн төсөл боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээсэн ч урагшгүй албат гэгчээр тендерт ялсан компаниуд ажлаа хийхгүй, хөрөнгийн эх үүсвэрээ тодорхой болгоогүй, санхүүжилтээ авч чадахгүй явсаар буй. Уг нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр хорооллын хөгжлийн газар”-аас энэ оны хоёрдугаар сард дараах мэдээллийг өгч байсан.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 22 байршлын 57 хэсэгчилсэн талбайд үндэсний 39 барилгын компани шалгарч, орон сууц барих ажлаа эхлүүлсэн.
♦ Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд 588, 2015 онд 1651 айлын орон сууц ашиглалтад орж нийт 2239 өрх хашаа байшингаа орон сууцаар сольсон.
♦ Өнөөдрийн байдлаар нийт 1300 өрх барилгын компаниудтай тохиролцон нийт 78.3 га газар чөлөөлсөн.
♦ Одоогоор 7000 гаруй айлын орон сууцны барилгын ажил эхэлснээс 1040 айлынх нь ирэх зургаадугаар сардаа багтан ашиглалтад орно гэсэн. Гэвч өнгөрсөн сард багтаж ашиглалтад орж буй барилгын тоо дээрх тооноос хавьгүй цөөн байгаа билээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.