Хувьцааны мөнгө ороогүй шөнө ба ходоод хоосон өдөр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 05 ・ 4
 

М.ГАН

Орой эртхэн хажуулдлаа. Яагаад ч юм сэрвэлзээд бөх унтаж чадахгүй байв. Сүүлийн хоёр долоо хоногийн ням гаригийн шөнө ийм мэдрэмж төрөөд дасал болчихож. Энэ удаагийнх гурав дахь нь юм байна. Зүүрмэглээд сэрснийх маргааш өдрийн хоолонд юу идэх билээ гэж зурасхан бодов. Нээрээ би баян хүн л дээ.  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа худалдчихсан шүү дээ. Шөнийн 00:00 цагийн орчимд хувьцааны 300 мянгын маань гурав дахь 100 мянга нь шилжиж орж ирэх байв. Тэгээд нойр хулжаад, мөнгө картанд орсныг мэдэгдэх мессеж утсанд ирэхийг чагнаад байж. 

...Мессеж ирсэн дохио алга. Тэгээд нам унтаад өглөө сэрэв. Хамгийн түрүүнд утсаа үзлээ. Юм алга. За энэ банк мессеж явуулахаа мартчихаж гээд ажилдаа явах замдаа АТМ-ээс шалгаж үзлээ. Байдаггүй шүү. Үдээс өмнө банк орж асуулаа. Алга. Засгийн газрын холбогдох хүмүүсээс асууж үзлээ. Хариу өгсөнгүй. Ялагдаад гэртээ суух гэж байгаа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад энэ мөнгө хамаагүй болсон бололтой. Ингээд  даваа гаригт ходоод хоосон өнждөг юм байна.

Нэгэнт амалсан л бол өгөх л ёстой мөнгө шүү дээ. Амалж санал худалдаж авчихаад ард түмнээ хуурвал АН-ынхан 2020 онд үргэлжлүүлээд гудамжиндаа байцгаана биз дээ.

Ингээд бидний хэдэн монголчууд ходоодоороо сонголт хийчихээд, хувьцааныхаа 300 дахь мянгыг олж авч чадсангүй, хохирч үлдлээ, хоосон өнжлөө. 200 мянгаа авсан нь их юм гэж бодож, тайтгарах ёсгүй шүү. Нэгэнт зарсан хувьцааныхаа мөнгийг олж авах ёстой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 05/

    Ардын Нам анхны ажлаа ард түмэндээ хишиг тараахаар нь нэр төртэй байлгүй дээ..... Ингэх л гэж тэд Төрд гараа байлгүй дээ. Монголчууд уул нь Швейцарчууд шиг амьдарах ёстой ард түмэн юм байгаан ш дээ...

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 05/

    төр андуурах хэрэггүй

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 05/

    ямар хүмүүс вэ гэдэг нүүр царай нь харагдаж байхгүй юу гэхдээ хүний юмыг худалдаж авсан юм чинь өгөх ёстой бид хэдийгээ маллах гэж байгаа үгүй байх хүний юмыг худалдаж авсан бол үлдэгдэл өрөө төлөх ёстой бид нар авах ч ёстой засгийн газар ард иргэдээ өртөй

    Хариулах
  • ХЭХЭХЭ / 2016 07 сар 05/

    ХЭХЭ АН-ЫГ СОНГОСОН БОЛ ХУВЬЦААНЫ МӨНГӨӨ АВЧИХ БАЙЛАА ОДОО ӨНГӨРЛӨӨ ДӨӨ ПИЗДА ГЭЖ

    Хариулах