Нийслэлд өдөртөө 30 градус халуун

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 07 сар 06

Улаанбаатар орчимд үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Өдөртөө 28-30 градус дулаан байна.

 Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газар болон төвийн нутгийн зүүн, зүүн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
 Харин 8, 9-ний өдрүүдэд  нутгийн зүүн хагасаар  аагим халуун байх боловч, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бороо орж сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх