Үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 07 ・ 1

Улсын маань нийслэл Улаанбаатар нэг үеэ бодвол хөгжиж л байна. Өндөр сайхан дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд хаа сайгүй. Тав алхаад л зоогийн газар, баар ресторан, дэлгүүр хоршоо бий. Гэвч энд нэг л зүйл дутуу. Юу вэ хэмээвээс 00 буюу ариун цэврийн өрөө.

Томоохон супермаркетад орж үйлчлүүлэх зуураа ариун цэврийн өрөө хаана байгааг асуухад “Манайд 00 байхгүй” гэж хариулах нь энүүхэнд. Худалдагч, ажилтнууд нь ч хаана бие засдаг юм бүү мэд. Ямар ч байсан ийм хариулт сонсоод өнөөх цоожтой хаалга мөргөнө гэдэгтэй агаар нэг зүйл болно. Дараагийн алхам, баар, зоогийн газар.

Тэнд орж үйлчлүүлээгүй хүн бол “төлбөр” төлөхөөс өөр аргагүй. Тиймээс л 00 гэдэг манайхны тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Угтаа бол манайхаас өөр оронд үйлчлүүлэгчээсээ 00-ын төлбөр нэхдэггүй. Дээрээс нь үйлчилгээний байгууллага болон олон нийтийн газрууд, захуудын 00 гэж авах юм байхгүй. Манайд ирсэн жуулчид бие засах газар олдохгүй нь үнэхээр бэрхшээлтэй байлаа гэж зовлон тоочдогтой нэгэн адил хөдөөнөөс ирсэн хүмүүс ч үүнийг хэлдэг.

Тэр байтугай хотын оршин суугчид гэр, ажлаасаа тав алхаад л бие засах газаргүйн зовлонг амсана. Гадуур явж байгаад ариун цэврийн өрөө орох шаардлагатай болсон хүмүүст гэр хүртлээ давсгаа чинэрүүлэн тэвчих, эсвэл шингэн зүйл бага уух гэсэн хоёрхон сонголт л үлдэнэ. Амьд хүн аргатай гэгчээр зарим нь аль нэгэн ресторан, цайны газраар үйлчлүүлээгүй атлаа, мөнгөө төлөөд аргална. Бүр болохгүй бол олны нүдэн дээр гудамжинд морь харахаас өөр аргагүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: