Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 07
Хууль зөрчсөн сонгуулийн бохир сурталчилгаа хүүхдийн амь насанд хүрсэнд бухимдсан Увс аймгийн иргэд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод захидал илгээснийг хүргэж байна.
УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД-д
Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгуулиар мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.
УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, түүний шадар туслах залуу оюутнуудад мөнгө өгөн саналыг нь худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдан шүүхээс хоригдох ял сонсож байлаа. Гэвч бусдын гараар мөнгө тараалган төрийн хуулийг уландаа гишгэсэн Ч.Хүрэлбаатар ямар ч ял авсангүй.
Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэлгүй өнгөрөөсний гор өнөөдөр гарч, Чимэдийн Хүрэлбаатарын бусармаг явдал дахин давтагдаж, хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүү амиа алдаж, залуухан эцэг эх хоёр хагацал зовлонгийн сүүдэрт дайруулаад байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.