Шинэ засаг шинжлэх ухаанаа аврах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 08 ・ 2
 

Б.ЭНХЗАЯА

Засгийн эрхийг авахын тулд юу ч хийхээс буцаагүй сонгууль сая болж өнгөрлөө. Ялангуяа АН-ынхан алиа салбадай шиг л аашилсан. Санал хураахаас хэдхэн хоногийн өмнө иргэдийн хувьцааг худалдаж авахаар шийдвэрлэсэн нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор хэлээгүй ч нэг хүний саналыг 300 мянгаар худалдаж авах тухай байсан. Гэхдээ монголчууд ходоодоороо сонголт хийдэг цаг ард өнгөрснийг харуулчихсан. За нэгэнт авдгаа аваад сонгодгоо сонгочихсноос хойш олон зүйл нуршаад яахав.

Шийдлийн Засгийн газар нэрээ хамгаалахаар улайрсан бас нэгэн явдал нь Шинжлэх ухааны академийн харьяа Палеонтологи, геологийн хүрээлэн тойрсон асуудал байв. Нэг л өглөө палеонтологичид гудамжинд гарахдаа тулж, буруутнаар нь саарал ордныхон тодорсон юм. Нэг үгээр Ч.Сайханбилэгийн “ангийнхан” тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа  Палеонтологи, геологийн хүрээлэнгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй албан конторын барилга, байгууламжийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсүгэй гэчихэж. Харин байрны эзэд хаачих тухай Засгийн газрынхан “мартаж” орхижээ. Асуудал үүнээс үүссэн байв.

Зургадугаар сарын 15-ны өглөө хүрээлэнгийн ажилтнууд түр хороо байгуулаад эсэргүүцлийн самбар, хуудас толгой, хүзүүндээ зүүгээд хэвлэлийн хуралд бэлтгээд байсан. Сэтгүүлчид ч цуглараад байтал Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хурал зохион байгуулагчид руу утас цохиж “Асуудлаа түр хойшлуулчих. Тохиролцъё” гэсэн байгаа юм. Засгийн газар палеонтологичдын бухимдлыг тайлж асуудлыг нь анхааралдаа авснаа дуулгаснаар асуудал түр намжжээ. Ч.Сайханбилэг сонгуулийн өмнө Засгаа хараар будахгүй гэсэндээ тэр. Гэвч харамсалтай нь унаж, шинэ парламент бүрэлдээд, түүний Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох нь тодорхой боллоо.

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрны асуудал юу болов. Энэ тухай дурдахын өмнө тус хүрээлэн Монгол Улсад ямар хэрэг тустай, ач холбогдолтой болох талаар товчхон өгүүлье. Палеонтологи, геологийн салбар бол Монголыг дэлхийд таниулсан, Монгол одоо ч олон улсад чухал байр суурь эзэлдэг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 08/

    Аврахгүй. Өөрсдөөс нь илүү ухаантай хүмүүсийг дэмжвэл өөрсдөө баларна.

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 08/

    Засгийн газрын гишүүнээр хэнийг сонгохоос энэ асуудал харагдана,

    Хариулах