Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 08
・ 4

Дөрвөн жил сөрөг хүчин хийсэн МАН УИХ болон Орон нутгийн сонгуулиар олонхи болмогц УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолыг нэн даруй зохион байгуулж, тэр өдөртөө багтаан МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонгож, төдөлгүй Сэлэнгийн Ж.Эрдэнэбат гишүүнийг Ерөнхий сайдад санал болгохоор Удирдах зөвлөлөөс шийдвэрлэн Бага хуралд нэрийг нь оруулсан. Мэдээж хэрэг, танхимаас түүнтэй сөргөлдөж нэр дэвших хүн олдохгүй бөгөөд МАН л болсон хойно 100 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаар батламжлах нь гарцаагүй юм.
Сонгуулийн өмнө намын дарга М.Энхболдыг У.Хүрэлсүхтэй тохиролцоонд хүрч “Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тул би УИХ-ын даргаа хийе, чи Ерөнхий сайд бол” гэсэн яриа чих дэлсэж байсан ч хоёр хүний ярианаас илүүтэй намын Удирдах зөвлөл нэр цэвэр хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул У.Хүрэлсүх Шадар сайд болж, тэдний хийсэн гэх тохироо ийнхүү талаар болов.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин намын даргаа шүүмжилж, “Ялсан намын дарга сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Ерөнхий сайд болдог жамтай. Гэтэл та яагаад энэхүү үүргээсээ татгалзаж, УИХ-ын дарга болж байгаа юм бэ?” гэж чуулганы анхны өдөр хатуухан үг чулуудсан нь М.Энхболдод зөв зүйтэй хариулт хэлэх боломжийг олгосонгүй. МАН-ын даргын хувьд ард түмний өгсөн сүүлчийн боломжийг тэрбээр улс орны эрх ашгийн төлөө ашиглах уу, аль эсвэл ирэх жилийн сонгуульд
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.