Г.Болдбаатар: Иргэний өмчилсөн газар дээр баригдах хаус метр квадрат нь 200 мянган төгрөгөөр босно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 09 ・ 1

“Магма Од” ХХК 100 айлын Сэлбийн гүүрнээс 100 метр хүрэхгүй нэг айлын газар дээр зургаан айлын нийтийн байр, зургаан айлын таун хаус барьж удахгүй ашиглалтад өгнө. Дөрвөн таун хаус нь урд хойноо тагттай. Тус бүр нэг гарааштай. Таун хаус, нийтийн байр бүгд тусдаа ОО, ванны өрөөтэй. Энэ байрнууд бүгд төвийн инженерийн шугамд холбогдоно. Энэ тухай “Магма од” компанийн захирал Г.Болдбаатараас тодрууллаа.

-Барьж байгаа барилгаа танилцуулна уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэд газраа чөлөөлөөд манай компаниар барилгаа бариулж байна.

-Эндхийн газар хөрсний суулттай, барилга барихад өртөг өндрөөс гадна аюулгүй байдал хангадаггүй гэж ярьдаг биз дээ?

-Тийм учраас энд барилга бариагүй өдий хүрсэн байх. Харин орчин үед барилгын технологи өндөр хөгжсөн. Ямар ч барилга барих боломжтой. Гэхдээ бидний хэвшмэл ойлголтоор цутгамал барилга баривал суурийн зардал асар их гарч, барилгын үнэ өснө. Тиймээс бид энэ технологийг газрын эздэд санал болгосон.

-Энэ технологи гэдэг нь?

-Бид контейнер гэж ярьдаг. Ачаа, тээврийн чингэлэг. Өнөөдөр энэ технологийг өндөр хөгжилтэй АНУ, Канад зэрэг олон оронд ашигладаг. Түүгээр ч зогсохгүй мөсөн туйлд ашигладаг болоод удаж байна.

-Контейнерийг бид ажлын эсвэл ажилчдын түр оромж гэж ойлгодог шүү дээ.

-Тийм биш. Зөв технологиор баривал орон сууц болгож болно. Энэ технологийн давуу тал нь маш хямд өртгөөс гадна дулаан алдах, хөрсний ямар нэгэн суулт, ямар ч газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай. Түүнээс гадна эндхийн айлуудын хашааны талбай 700 квадрат метрээс бага. Энэ тохиолдолд газрыг хамгийн үр дүнтэйгээр зохион байгуулна. Бас дахин төлөвлөлтөд хамрагдаж

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: