Баянзүрх дүүргийн газрын албаны дарга авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 18 ・ 10

Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг улсын баяр наадмын өмнө баривчилжээ. Түүнийг бусдаас их хэмжээний бэлэн мөнгө бүхий авлига авч байхад нь үйлдэл дээр нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид барьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Н.Батсүх нь 42 айлын газрын урьдчилгаа төлбөр болох 240 сая төгрөгийг Ли овогт хятад иргэнээс авч байгаад ийнхүү үйлдэл дээрээ гардуулсан байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

 

www.dnn.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: