Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 19
・ 1

Л.ХЭРЛЭН
Сүүлийн үед цэнхэр дэлгэцээс салахгүй шахам эмч нарын нийгмийн асуудал, ард түмний эрүүл мэндийн сэдвээр ярих болсон Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонтой холбоотой бусдын тусгай зөвшөөрлийг хувьдаа ашигласан гэх асуудал сүүлийн үед сөхөгдөх болжээ. Түүний тухай АТГ, ЭМЯ-нд удаа дараа хандан гомдол мэдүүлж яваа “Бадамгарав” эмнэлгийн эмч Х.Оюундэлгэр “Манай гэр бүл, ах дүүсээрээ хамтран уламжлалт анагаах ухааны чиглэлээр хувийн эмнэлэг ажиллуулдаг. Дээр нь эмийн гадаад худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч Беларус, Польш улсаас эм оруулж ирдэг импортын эрхтэй байсан юм. 2010 онд эмнэлэг, эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлөө сунгуулахаар ЭМЯ-нд хандахад нь дэд сайд Ж.Цолмон “Наадахаа Эрүүл мэндийн газрын хурлаар ороод авчих. Хурал болох үед нь би утасдаад хэлээд өгчихье.Манай туслах Энхцэцэгтэй холбогдоорой” гээд бичиг баримтыг маань өөртөө ашиглахаар авчихсан. Гааль болон холбогдох газруудаас тодруулахад тусгай зөвшөөрлийг ашиглан эм оруулж ирсэн байсан. АТГ-т өргөдөл өгөхөд Ж.Цолмон гадагшаа гараад явчихжээ гэсэн.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.