Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 19
・ 2
Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр 09 цагт эхлэх ёстой байсан хэдий ч тус аймгийн сонгуулийн хорооноос Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн нэр дэвшигчтэй холбоотой хуралдаантай давхцсан учир цагаасаа хоцорч эхэлжээ.
Үдээс өмнө болсон аймгийн сонгуулийн хорооны тус хуралдаанаар АИТХ-д Цогтцэций сумаас сонгогдсон дөрвөн төлөөлөгчийг нэр дэвшигчээс хассан хууль бус тогтоолоо хүчингүй болгосон юм. Ингэснээр сонгуульд ялалт байгуулсан дөрвөн нэр дэвшигчийн бүрэн эрх баталгаажих боломж бүрджээ.
Үүний дараа аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан албан ёсоор эхэлж аймгийн удирдлагуудаа сонгосны зэрэгцээ Цогтцэций сумын дөрвөн төлөөлөгчдөд түр үнэмлэхийг мөн гардуулсан байна. Анхдугаар хуралдаанд МАН-ын 19 төлөөлөгч оролцсон бөгөөд АН-ын төлөөлөгчдийг иргэд, сонгогчдоо хүндэлж хуралдаандаа оролцохыг удаа дараа хүсэлт тавьсан боловч оролцоогүй байна.

Ийнхүү анхдугаар хуралдаан 57,6 хувийн ирцтэйгээр хуралдаж аймгийн удирдлагуудаа сонгожээ. Аймгийн ИТХ-ын даргаар Хүүхэндүүгийн Сугир сонгогдсон бол Өмнөговь аймгийн Засаг даргад Нанзадын Наранбаатарын нэрийг аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас дэвшүүлэн Монгол улсын Ерөнхий сайдад уламжилжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.