Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 19
・ 3
Орос улс өөрийн усан хангамжиндаа түгших болсноор далайд гарцгүй Төв Ази дахь Монгол Улс Хятадаас нэг тэрбум ам.долларын зээл аван усан цахилгаан станц барьж эрчим хүчний хараат байдлаас ангижрахад нь саад болж байна. Монголын хойд хэсэг дахь Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл тус гол 580 км урсан цутгадаг Байгаль нуурт аюул учруулна гэж Кремль өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн билээ.
Оростой зөвшилцөх хүртэл Хятад улс тус усан цахилгаан станцыг барих хөрөнгө олгохоо түр харзнасан тухай Монголын Засгийн баримт бичгүүдэд дурджээ.
Монгол Улс Эгийн голд 103 метр өндөр далан босгож, ачаалал ихтэй үед болон өвлийн улиралд илүү их эрчим хүч үйлдвэрлэхийг эрмэлзэж байгаа юм. Ингэснээр Оросоос эрчим хүчний хамаарлаа багасган эрчим хүч үйлдвэрлэх нүүрсний хэрэглээгээ ч бууруулахаар тооцжээ. 2.8 сая хүн амтай тус улс Оросоос эрчим хүч импортлохдоо жил бүр 25 сая ам.доллар зарцуулдаг байна.
Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийн захирал Д.Одхүү ярилцлага өгөхдөө, “Бид тусгаар тогтносон улс уу, эсвэл ердөө л Орос, Хятадын тоглоомын хүүхэлдэй юу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хэрэв бид одоо бууж өгвөл өрнөдийн орнуудын эвсэл өөрийн түнш Монголыг алдаж, харин манай ард түмэн Орос, Хятадын зөвшөөрөлгүйгээр бид бие даан юу ч хийж чадахгүй гэсэн ойлголттой болно” гэжээ.
Барихаар төлөвлөсөн усан цахилгаан станц нь эрчим хүчний үнийг багасгах дахин сэргээгдэх 315 мегаватт нэмэлт эрчим хүч үйлдвэрлэх учиртай. Үүний тулд дэлхийн хамгийн том цэнгэг усны нөөцтэй Оросын Байгаль нуурт цутгадаг Эгийн голын эрч хүчийг ашиглах аж.
В.ПУТИНИЙ САНААШРАЛ
Оросын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзахдаа, барихаар төлөвлөсөн усан
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.