Нийгэм
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2014 09 сар 23
Барилга нээрээс унаж амиа алдсан дахин нэг харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр БЗД-ийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зун Шин” ХХК-ны ажилтан 18 настай эмэгтэй 13 давхараас унаж амь насаа алдсан байна. Тэрбээр барилгын гадна фасад хийж байжээ. Түүний зогсож байсан өргөгч шатны бэхэлгээ тасарснаас энэхүү харамсалтай хэрэг гарсан байна.
Уг орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Зун Шин” ХХК-н ажиллаж байсан бол, туслан гүйцэтгэгчээр “Дай Лхагва” ХХК-ны ажилчид ажиллаж байжээ.
Д.Билэгт
Эх сурвалж: www.unen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.