Хахууль авсан гэгдэх Н.Батсүх "газрын наймааны зохион байгуулалттай бүлэглэлийг устгана" гэж ярьж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 20 ・ 5

 

 

БНХАУ-ын иргэн Ли овогтод Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгож, түүнийхээ авлигад 200 гаруй сая төгрөгийн урьдчилгаа авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийн хэргийг АТГ-д шилжүүлээд буй. Чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэгчээр наадмын өмнө буюу 7 сарын 10-нд албан өрөөндөө авлига авч байгаад саатуулагдсан Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх нь 2, 3-хан жилийн өмнө "Газрын наймаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийг устгана" хэмээх ярилцлага өгч, ихээхэн "кок" аваад байсан нэгэн юм.

 

 

Гэхдээ түүний ярилцлага, хийсэн үйлдэл нь тэнгэр газар шиг зөрж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын илрүүлснээр Н.Батсүх өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байсан бөгөөд БНХАУ-ын иргэн Л-д томоохон хэмжээний газар эзэмших гэрчилгээ олгосон байжээ. Авилга өгсөн Ли овогт Хятад Улсын иргэн бөгөөд Монгол Улсын барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй нэгэн барилгын компанийн захирал аж. Ямартай ч, авлига, хээль хахууль авсан нь тогтоогдсон Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийн үйлдсэн дээрх хэрэгт:

 

268 дугаар зүйл. Хээл хахууль авах

 

268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
268.2. Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл заалттай юм байна. 

Төгс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 20/

    AN iinhan yag ingej hydal yarij uursduu avilgiig jinhene delgeruulsen dee

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 20/

    Манайхан л хойно хуулийн зүйл анги,ялын тоо хэмжээ дурьдаад л сүйд болдог,хэсэг хугацааны дараа эрч нь харьсан дээс шиг л болдог шүүдээ.

    Хариулах
  • ЗОЧИН / 2016 07 сар 20/

    ЭНЭ АХ ОДОО НЭГ ХУДАГТ БАЙГАА ЮМ УУ? ХАЙРАН АХ. ОЛОН ЖИЛ АВАХ УУ? ГАЗРЫН НАЙМААЧДЫН БАРИГДАЖ БАЙГАА НЬ ЗӨВХӨН ЭНЭ. ЯДАРСАН АРДАД ЖААХААН ГАЗАР ОЛДОХГҮЙ БАЙХАД ХЯТАД ИРГЭД ТОМ ТОМООР НЬ ХАШИЖ АВААД МОНГОЛЧУУД БИДЭНД САЛААВЧ ӨГӨӨД ДОРОМЖИЛЖ БАЙНА. ГАЗРЫН НАЙМААЧДЫГ ЦААЗААР АВЬЯА. ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙГЭЭД

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 20/

    Хотод эрх мэдэлтнүүд авч хашсан том газрууд олон бий. Иймд энэ газруудыг эргэн шалгаж газрыг шударгаар олгох арга байна уу? Яахаараа МАНын Бямбацогт гэхэд л найрамдалд асар том газрыг хашаад удлаа. ИРГЭДэд 0,07 оо авах боломж алга. Газар зарна гэсэн зар л олон байна. Газраар АН, МАН ынхан их наймаа

    Хариулах
  • zochin / 2016 07 сар 20/

    10 jil og

    Хариулах