Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 20
・ 2

Монгол Улс Аж үйлдвэрийн яамтай болж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үндэсний үйлдвэржилтийг дэмжих эрхзүйн шинэчлэлийн эхлэлийг тавьж, үйлдвэрлэгчид баярлан хөөрч, үндэсний үйлдвэрлэл сэргэж, хоёр хөршдөө үзэсгэлэнгээ гаргаж, бүтээгдэхүүнээ худалдаж, ашиг орлого нэмэгдэж, айлуудын амьжиргаа дээшилж байсан цаг саяхан.
Тэгвэл яг одоо Аж үйлдвэрийн яамыг алга болгож, үйлдвэрлэл эрхлэгчдийн "галыг унтраах" гэж байна.
Аж үйлдвэрийн яамтай байхдаа үндэсний үйлдвэрлэгчид итгэлтэй, ажлын байраа нэмэгдүүлж, авсан зээлээрээ үндсэн хөрөнгөө нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг болж, ер нь л ажиллах шинэ орчин бүрдсэн байжээ.
Хэзээ байтлаа манайхан үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ бариад, өөр улс оронд очиж, бөөн бөөнөөрөө үзэсгэлэн гаргаж байлаа даа. Тэгвэл өнгөрсөн 1.6-хан жилийн дотор л энэ байдал үндсээрээ өөрчлөгдсөн гэхэд хилсдэхгүй.
АСЕМ-аар л гэхэд манай үндэсний үйлдвэрлэгчид, уран дархчууд л эх орныхоо нүүрийг тахалж, авч гарлаа шүү дээ. Ерөөсөө улс орны хөгжил гэдэг үйлдвэрлэл дээр тогтдог учиртай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.