Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 07 сар 21
Улаанбаатарт 25 хэм дулаан байна
 
2016 оны долоодугаар сарын 20-ны 21 цагаас долоодугаар сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 8-13 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Архангай, Булганы өмнөд хэсэг, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх