Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 21
・ 3

ТЕГ-ын өндөр албан тушаалтнууд энэ долоо хоногийн эхээр архидан согтуурч нэгнээ зодож хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, Хурандаа Р.А, хэлтсийн дарга, хурандаа А.Б, хурандаа Б.М, хурандаа О.Д нарын өндөр албан тушаалтнууд нийлж байгаад нэг хурандаага зодож гэмтээсэн байна. Одоогоор хохирогчийн нэр албан тушаалыг нууцалж байгаа боловч биеийн байдал нь сайнгүй эмнэлэгт байгаа гэсэн мэдээлэл байна.
Өмнө нь тус газрын нэр бүхий хурандаа нар архины шилээр нэгнийхээ толгойг хагалж гэмтээж албан тушаалаасаа түр чөлөөлөгдөж байсан. Гэсэн ч ТЕГ-ын дарга ажилд нь буцаан томилж байсан түүхтэй.
Эх сурвалж: www.Dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.