Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй барилга барьж эхэлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 21 ・ 1

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт нэр ус нь тодорхойгүй компани хууль зөрчин барилгын ажил явуулж эхэлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт нийслэлийн цэвэр усны нөөц хамаардаг учраас энд газар шорооны ажил хийх хориотой юм. Гэтэл энэ сарын 09-өөс барилгын ажил явуулж буй нэр нь үл мэдэгдэх дээрх компани нүх ухаж, контейнер байрлуулан барилгын ажил эхлүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд шаардлага тавьсан боловч барилгын ажилчид үл тоосон гэнэ. Тиймээс тэд холбогдох байгууллагуудыг яаралтай анхаарал хандуулахыг шаардаж буй бөгөөд арга ядахдаа “Хятадын хөрөнгө оруулалттай компани байх” гэсэн таамаг дэвшүүлж, ажилчидаас нь мэдээлэл авах гэсэн ч “Бид гүйцэтгэгч учраас ямар ч мэдээлэл өгөхгүй” гэх хариуг сонсчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 21/

    Цэвэр усны талбай дээр барилга барьдаг ямар хуншгүй нөхдүүд вэ?

    Хариулах