Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ынхан Засаг даргыг хууль бусаар томилохыг санаархжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 22
 

Л.ХЭРЛЭН

Аймгуудын ИТХ анхны хурлаа хийж, Иргэдийн хурлын дарга болон Засаг даргаа томилон баталгаажуулж эхэлсэн. Харин Сүхбаатар аймгийн нэг сумд ИТХ-ын сонгууль будлиантай болсноос төлөөлөгчдийн тоо 33 байхаас  16:16 гэсэн харьцаагаар тэнцэж, хүлээлт үүсээд буй. Тухайлбал, тус аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатар, О.Балжинням нар  Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3 дахь  “аливаа үйлчилгээг үнэ төлбөргүй, хөнгөлттэй үнээр  үзүүлэн, 70.1.4 дэх “нийтийг хамарсан урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэх”, 70.5.3 дахь хууль зөвшөөрснөөс бусад  төрлийн үйлчилгээ зохион байгуулах”, 70.5.10 дахь “сонгогчдын саналыг татах зорилгоор  өөрөө болон бусдаар дамжуулан ...эд бараа төлбөргүй тараах”    зэрэг олон заалтыг ноцтой зөрчжээ.

Хууль зөрчсөн үйл явдал  МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Улааныг тус суманд ирж ажилласны   маргааш буюу  зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн аймгийн МАН-ын хороо, НАМЗХ, ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатар, О.Балжинням нарын зүгээс хөдөөгийн  залуусыг “Залуу малчдын уулзалт”, “Залуучуудын холбооны уулзалт” гэхчлэн машинаар зөөж, цайны газруудад үнэ төлбөргүй дайллага, цайллага хийж, шоу үдэшлэг зохиож, намын батлах гардуулах арга хэмжээ явуулж эхэлжээ. Ирсэн, явсан хүмүүсийг угтах,  үдэх нэрээр хавтгайрсан архидалтыг ч зохион байгуулсан аж. Иймд хууль бус  зөрчлүүдийг шалгаж, шийдэж өгнө үү хэмээн   Дарьганга сумын АН-ын дарга М.Батжаргал  холбогдох газрууд, цагдаа, хууль хяналтын байгууллагуудад  хандан гомдол гаргажээ. Аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гомдлыг авч хэлэлцээд, зургадугаар сарын 30-ны өдрийн шүүх  хуралдаараа   ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатарыг Сонгуулийн хуулийн 70.1.4  дэх “нийтийг хамарсан ...дайллага, цайллага зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн 44 тоот захирамж  гаргаж хэргийг шийтгэвэрлэсэн  байна.

Анхан шатны шүүхийн шийтгэвэр  ийнхүү гарч,  харин Д.Болдбаатар, өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүхэд хандсан  байна.  Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх тэдний нэхэмжлэлийг авч хэлэлцээд   энэ сарын 19-нд  давж заалдах шатны шүүх   хуралдааныг явуулжээ. Энэ хурлаас анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээсүгэй гэсэн 10 тоот магадлалыг гаргажээ. Тэгвэл аймгийн Сонгуулийн хороо хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэн энэ сарын 20-нд 19 тоот тогтоол гаргажээ. Тус тогтоолд “Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь заалт, Аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шалтны шүүхийн долдугаар сарын 19-ний өдрийн 10 тоот магадлал, Аймгийн сонгуулийн хорооны долдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшигч Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж тогтоожээ.

Хууль хяналтын болоод шат, шатны холбогдох байгууллагуудын тогтоол, шийдвэр ингэж гарсан байна. Гэтэл хоёр шатны шүүхийн шийдвэр  гарсан, тодруулбал  давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдэж  Д.Болдбаатарыг хууль зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээсэн 10 тоот магадлал гаргасан долдугаар сарын 19-ний өдөр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг дангаараа хуралдаж, Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга Занын Энхтөрийн нэрийг өргөн мэдүүлэхээр  Засгийн газарт илгээжээ. Энэ хурал нь 16+1 гэсэн бүтэцтэй, өөрөөр хэлбэл хууль зөрчиж, шүүхээр шийтгүүлсэн Д.Болдбаатарыг оролцуулан аймгийн ИТХ-ын дийлэнх олонх буюу 17 хүний бүрэлдэхүүнтэй болсон гэж хурлын тэмдэглэлээ  хөтөлсөн бололтой.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх