Алт "асах" жил

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 22

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, алдарт тэрбумтан Дональд Трамп алтны ханшид нөлөөлнө гэвэл та итгэх үү?

Инээд хүрмээр, итгэхэд бэрх ийм таамгийг “Bank of America Merrill Lynch ”-ийн түүхий эдийн ахлах шинжээч Франциско Бланш “Вloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ирэх саруудад АНУ-ын улс төрийн гол хүчин Бүгд найрамдах болон Ардчилсан намын нэр дэвшигчид мэтгэлцэнэ. Энэ үеэр Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Д.Трамп Х.Клинтоныг илүүрхвэл алтны ханш дээшлэх нь. Өөрөөр хэлбэл, алтны үнэ магнагт гарахад Америкийн үл хөдлөх хөрөнгийн магнатын оролцоо багагүй байх аж.

Шар металлын ханш өдгөө гурван жилийн дээд цэгт тулаад буй. Өнгөрсөн сарын 23-нд Их Британичуудын дийлэнх нь Европын холбоог орхихоор шийдсэн. Үүнээс нэг өдрийн дараа алтны ханш бараг таван хувиар чангарсан юм. Ингэснээр энэ оныг угаас өнгөлөг угтсан алтны ханшийн өсөлтийг улам өдөөсөн. Олон улсын зах зээлд унци алт 1300 ам.долларт хүрч, сүүлийн гурав орчим жилийн дундаж үнийг эвдсэн. Он гарсаар ханш нь 30 орчим хувиар чангараад байна. Тэгвэл зах зээлийг зургаан сараар ухраая. Шинэ оны бос- гон дээр шинжээчид алтны ханшийн төлөвийг шил шилээ даран танилцуулсан юм.

Алтны экспортын орлого тавдугаар сарын байдлаар 205 сая ам.долларт хүрэв

Тэдний дийлэнх нь алт энэ онд 1000-1100 ам.долларт хүрнэ гэсэн даруухан таамаг дэвшүүлж байлаа. Тэр ч бүү хэл, үүнээс өмнөх таамгийг ухвал үнэ унана гэсэн бүүдгэр төлөв ч бий. Тэгвэл лхагва гарагийн 15.00 цагийн байдлаар шаргал металлын спот ханш 1330 ам.долларт хүрчээ. Энэ нь шинжээчдийн таамгаас даруй 20 гаруй хувиар ахиу үнэ.

Ахиад ч энэ үнэ өсөх төлөвтэй байна.

Алтны ханш улам “асна” гэж шинжээчид таамаглаж байгаа. Ассаар, ассаар 1500 ам.долларт хүрнэ гэсэн таамгийг “DBS GROUP Holdings”-ийн экспертүүд дэвшүүлэв. Тэд энэ хэт өөдрөг таамгаа батлахын тулд хэд хэдэн ралтгаан тоочсон. Үүнд мэдээж алтны ханшийг “өсгөсөн” Вretexit цаашид ч нөлөөлөх төлөвтэй. Үүнээс дутахгүйгээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн шар металлын ханшид давхар нөлөө үзүүлэх аж. Мөн алтны үнэд хүчтэй нөлөөлдөг Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын шийдвэрийг ч мартаж болохгүй. Тус банк

 

үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх