Шүүхийн хараат байдал зөвхөн Монголын толгойны өвчин биш

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 23 ・ 1
 

Б.ЭНХЗАЯА

Олон улсын Барын холбоо буюу хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн 27 дугаар чуулган өчигдөр эхлэв. Чуулганд Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч Дэвид Ривкин өөрийн биеэр, Малайз, Хонгконг, Тайвань, Япон, Австрали, Энэтхэг зэрэг 17 орны Хуульчдын холбоо, зөвлөлийн ерөнхийлөгчид оролцож байна.

100 мянга гаруй гишүүн хуульчтай, 200 гаруй хуульчдын холбоог эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хуульчдын холбоонд манай улсын Хуульчдын холбоо гурван жилийн гишүүнээр элссэн юм. Үүсгэн байгуулагдаад дөнгөж гурван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Хуульчдын холбоо Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн чуулганыг зохион байгуулж буйг чуулганд оролцогчид онцолж байлаа. Чуулганаар тухайн бүс нутагт тулгамдаж буй асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж, бусад улс орны сайн туршлагыг харилцан солилцох зорилготой юм.

Энэ тухай Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаа нь бидний дуу хоолой олон улсад гарч байна гэсэн үг. Монголын хуульчдын холбооны нэг онцлог нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийг нэгтгэсэн. Дэлхийн бусад оронд хуульчдын холбооны гишүүнчлэлд шүүгчид оролцдоггүй,. Шүүгч орж ирж байгаа учраас зөвхөн өмгөөлөгч, прокуророос гадна шүүгчийн эрхийг бид хангах ёстой. Энэ хүрээнд 12 шүүгчийн асуудлыг одоо хүртэл хөндөж байна. 2013 онд 12 шүүгчийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн байдаг. Шийдэж өгөөч гэж гурван асуудал тавьж байна. Энэ асуудлаар төдийлөн тодорхой амжилт олж чадахгүй байна. Олон улсын Барын холбооны ерөнхийлөгчид энэ асуудлыг танилцуулсан” гэлээ. Чуулганы хүндэт зочин Олон улсын хуульчдын холбооны ерөнхийлөгч Дэвид Ривкин Монголын хуульчдын холбоо идэвх санаачлагатай ажиллаж байгаа. Үндсэн хуулийн хяналт, хуульчдын оролцооны байдлыг хөндөж гаргаж ирээд мөрөөр нь яваад өөрчлөлтийг бий болгохын төлөө зорьж ажиллаж байгаа нь сайшаалтай хэмээн тодотгов.

Олон улсын тэргүүлэх хуульчид энэ удаа гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Эхнийх нь Үндсэн хуулийн хяналтын байгууллагын хараат бус байдал, үүнд хуульч, хуульчдын холбооны оролцоо ямар байгааг өөр, өөрсдийн улс орны жишгийг ярилцав. Энэ сэдвээр Малайзын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Стэвэн Дирү, Хонгконгийн Хуульчдын холбооны орлогч дарга Тин Вонк Пол Лэм, Тайванийн Хуульчдын холбооны Гадаад асуудал хариуцсан хорооны дэд дарга Эрик Чан болон Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Д.Батсүх нар илтгэл тавьсан.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 23/

    ҮХЦ-ээр хэн юуны учир оролдож Амарсанааг ажлаас авч хаясан бэ?үнэн зөв хариуг өгнө үү?

    Хариулах