Улстөр
・Нийтэлсэн:
Баярмаа
・
2016 07 сар 25
・ 20

Шинээр байгуулагдсан Засгийн газрын нэр бүхий дөрвөн сайдыг хэлэлцэх асуудлыг АТГ-ын тодорхойлолтын дагуу түр түтгэлзүүлээд байгаа. Учир нь сайдад нэр дэвшигчид тухайн салбартаа үйл ажиллагаа явуулдаг хувийн болон хувь оролцоотой компанитай гэдэг асуудал яригдаж дахин нягтлах шаардлагатай болсон. Тэгвэл барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболорыг ашиг сонирхолын зөрчилгүй болохыг хуульчид тайлбарласан байна. Тодруулбал хуульч А.Энхтөр нь “Д.Өнөрболор нь хувьдаа барилгын компанигүй, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй нэгдмэл ашиг сонирхолгүй, зөвхөн гэрээний дагуу төслүүдийг удирдаж ажилладаг.
Тийм болохоор ашиг сонирхолын зөрчил үүсэхгүй бөгөөд ашиг сонихрлын зөрчил үүсэхээр нөхцөл үүсвэл тухай бүрт нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээр мэдүүлэхээр хуульчлагдсан байдаг. АТГ-ын тодорхойлолтонд техникийн шинжтэй алдаа гарсан. Үүнийг хуулийн дагуу залруулах ёстой” гэдгийг онцлов. Мөн Монголын барилгын үндэсний ассоциацаас Д.Өнөрболорыг хувьдаа барилгын компанигүй, ашиг сонирхолын зөрчилгүй учраас салбарын нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах боломжтой гэдгийг онцолж сайдад нэр дэвшүүлсэн ажээ.
Тэгэхээр барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболортой холбоотой түр түтгэлзүүлсэн асуудал ойрын хугацаанд шийдэгдэж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж холбогдох эх сурвалжууд мэдээллэж байна.
shuurhai.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.