Бүрэнтөгсийг түрүүлэхэд бүчиж байлаа. Эхэр татан уйлахад эргэн тойронд нь хэн байв?

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 25 ・ 4

 

Өнөө жилийн наадмын халх дөрвөдийн талцал, эх захгүй хийрхэл, шороотой арслан, өвдөг тохойны маргаан тийм ч сонин биш санагдана. Болдог юм болдгоороо, монгол төрийн наадам үзүүштэй сайхан боллоо. Харин соёл, спортыг хариуцаж байсан сайд бүсгүй “Энэ сайхан бөх эхэр татан уйлахыг харах яасан хэцүү юм бэ” гэж санаа алдсан шиг гунихрал эрхгүй төрөв.

Бүрэнтөгсийг төрийн наадмын манлай болоход наадамчин олон “Улсын цолгүй бөх шууд түрүүллээ. Монгол бөхийн түүхэнд ховор заяах тохиол” гэж шагшиж байлаа. Үндэсний бөхөөр дамжуулж монгол ёс уламжлал, соёл түүхээ бид ингэж дээдэлдэг. Залуу арсланг “Увс нуур” дэвжээний бөхчүүд тал талаас нь бүчээд, бүгд л нүдэндээ нулимстай үнсэж байлаа. Нутгийн бөх түрүүлэхэд баярлахгүй хэн байхав. Гэвч тэрхүү баяр хөөр, хайр хүндэтгэл, нулимс үнэндээ цаг зуурынх байжээ. Бүрэнтөгс энэ жил баталлаа.

Цэнгэлдэх дүүрэн олон өрсөлдөгч бөхийг нь дэмжиж, өөрийг нь “хас” хэмээн орилолдож, наадамчдын эсэргүүцэл усны урсгал шиг давалгаалан ирэхэд хорин хэдтэй залуу тэсч чадаагүй. Яалт ч үгүй эхэр татан уйлсан. Гэтэл давахад нь далдганан баясаж байсан хүмүүс яав. Нүдэндээ нулимстай үнсэж үнгэж байсан нутгийнх нь бөхчүүд хаачив. “Хүний хуучин дээлийн шинэ” гэдэг шиг Одгэрэл заан л гүйж очин, эхэр татан мэгшсэн ханагар эрийг түшиж зогссон. Тухайн агшинд “Амьдрал яг үнэндээ ийм худлаа ш дээ” гэх зүйл бодогдож билээ.

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bi mongol hvn / 2016 07 сар 25/

    mongol buhiig ene mungu ner hvndeer dalimduulj biznes hiideg ursuldsun undur shagnal zereg ni judaggvi bolgolooddaoo unaj ctadahgvi uilaad l gutamshig qumdaa

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 25/

    яалт ч үгүй бүрэнтөгсийн зөв гэр бодсон.шийдвэр ерөнхийдөө энэ хүний талд байсан ч орой болсон цэнгэлдэхийн байдлыг харгалзан дахиж барилдуулсан гэж боддог, хувь хүний бодол шүү

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 25/

    Бичлэгээс харахад Бүрэнтөгсөөс түрүүлээд нөгөө бөхийн тохой гаүар хүрч харагдсан,сая хорин дөрөвний орой наадамын бөхийг дахин үзүүлэхэд үнэхээр Бүрэнтөгс тахимаа өхгүй байсан нь зөв юм билээ,за тэгээд бөхийнхөн гэж бөөн булхайнууд болсон юмдаа

    Хариулах
  • Zochin / 2016 07 сар 25/

    Za bitgii hachin heruul margaanii um bicheed bai .erenhii huliin tsetsiin shiidver dagaa bizdee bid tiim huleetstei uls shuudee

    Хариулах