Сүхбаатар аймагт өрнөж буй УЛААН ЛУЙВАР

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 25
 

Л.БЭХ

Сүхбаатар аймгийн  ИТХ-ын сонгууль маргаантай, сонгогдсон төлөөлөгчдийн хооронд бужигнаантай баяр наад­мын үеэр хэл ам дагуулж байгаад нутгийн иргэд таагүй хандаж байна.

Тус аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ч.Улаан гарсан. Харин   ИТХ  33 төлөөлөгчөөс бүрддэг. Сонгуулийн дүнгээр АН 16, МАН  16 суудал авч тэнцсэн бөгөөд нэг тойргийн   маргаантай асуудал хоёр шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэнээр ирэх сарын 25-нд нөхөн сонгууль явуулахаар товлогдоод буй.  Тэгвэл ИТХ дахь МАН-ын 16 төлөөлөгч, шүүхийн шийдвэрээр нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан нэг хүнийг нэмж 17 болж хуралдаад тамга, тэмдэггүй хууль бус албан баланкан дээр Засаг даргад З.Энхтөр гэдэг хүнийг томилуулахаар Засгийн газар руу илгээсэн байна. Ерөнхий сайд намынхандаа итгэснийх үү,  албан бичгийн хуурамч гэдгийг  нягтлаагүй юу ямартай ч Засаг даргыг томилуулах, чөлөөлөх тушаал гаргаж гарын үсгээ зуржээ.

Ерөнхий сайдын батламжийг авмагц  ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн  нь аймгийн  баяр наадмын эхний өглөө буюу өнгөрсөн баасан гаригт  төрийн албан хаагчид амарч, зарим нь наадмын комиссын ажлаар явсан эзгүй хойгуур Засаг дарга Ж.Батсуурийг  уулзая хэмээн дуудуулж өрөөнд нь цуглаад Ерөнхий сайдын тушаалыг уншиж, “Тамга өгөөдөх, өрөөгөө яг одоо  сулла”  гэхчлэн бүдүүлэг авирлаж, Нутгийн удирдлагын ордонг бужигнуулж эхэлжээ. Ж.Батсуурь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хууль бус болж,  хууль зөрчин албан бичиг  явуулсан ч нэгэнт Ерөнхий сайд тушаал гаргасан бол хүндэтгэлтэй хандаж, хүлээн авч байна. Баяр наадам, амралтын  өдөр тохиож  Тамгын газрын дарга, ажилтнууд наадмын  комиссын ажилд, зарим нь амралтын байдалтай тараад явсан хойгуур тушаалыг гэнэт хүлээж авлаа. Иймд тушаалыг  хүлээж авснаа мэдэгдэе. Тамгыг даваа гаригт аймгийн нутгийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд  найман жил хамт ажилласан хамт олныхоо  өмнө  гардуулж өгье. Ажлаа хүлээлгэж өгсний дараа хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах болно  гэжээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх