Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 26
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний мөнгөн ус дамлан худалдах гэж байсан этгээдүүдийг саатуулжээ.
Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн харьяат “Т” гэгч нь бусадтай бүлэглэн 40 кг мөнгөн усыг худалдан авч, хятад иргэдэд зарахаар бэлтгэж байгаа талаар ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд мэдээлэл иржээ.
Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад “Т” гэгч нь мөнгөн ус зарах гэж байгаа хүмүүстэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд уулзах үедээ иргэн “М”, “Ж”, “Г” нартай үгсэн хуйвалдаж, мөнгөн ус зарахаар ирсэн иргэн “Р”, “Г” нараас мөнгөн усыг дээрэмдэх гэж байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан байна.
Сэжигтэн этгээдүүд дээрх мөнгөн усыг ОХУ-аас оруулж ирсэн аж. Хэргийн мөрдөн байцаалтын явцад “Т”,”“М”, “Ж”, “Г” нар нь бусдыг дээрэмдсэн, харин “Ж”, “М” нар нь 40 кг мөнгөн ус буюу химийн хорт бодисыг хууль бусаар олж авч, хадгалаж байсныг тогтоожээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.