Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 07 сар 26
Б.Барс
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Беат Транкманны бичсэн нийтлэлийг толилуулж байна.
Байгалийн баялгаа түшиглэн хэдэн жилийн турш хурдацтай өссөн Монголын эдийн засгийн хөгжил саарснаар тус улсад хөгжлийн шинэ арга замаар хөгжих боломж гарч ирж байна. АСЕМ-ын чуулга уулзалт, сонгуулиар шинэ парламент Засгийн газартай болсноор дэлхийн анхаарлын төвд орсон тус улсын хөгжлийн түүхийг нэлээд дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай.
Ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засаг, улс төрийн ардчилсан тогтолцоотой Монгол Улс ихээхэн амжилт гарган 25 жилийн дотор бүс нутагтаа хөгжлийн үлгэр жишээ загвар болж чадсан юм. Тус улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж эхлэн хагас сая иргэнээ ядуурлаас ангижруулжээ. Тус улс бусад олон орны бүтэлгүйтсэн олон салбарт, тухайлбал, эх нялхсын эндэгдлийг бууруулахад үр дүнд хүрсэн. Үүнээс гадна Монгол Улс өнгөрсөн жил анх удаа Хүний хөгжил өндөртэй улс орнуудын ангилалд багтжээ.
Далайд гарцгүй тус улс эрдэс түүхий эдээр туйлын баялаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон улсын 20 зээлдэгчтэй 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг байгуулснаар дэлхийн зэс, алтны томоохон уурхайн нэг болох Говь дахь Оюутолгойн (гуравны нэг нь Монголын Засгийн газар, үлдсэнийг нь “Рио Тинто” эзэмшдэг) хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эхлэх боломжтой болсон юм. Энэ нь эдийн засгийг тэтгэж, шинэ ажлын байр бий болгох нь дамжиггүй. Зөвхөн тус уурхайд Монголын иргэд голдуу гурван мянган хүн шинээр ажилд орох юм. Оюутолгой ирээдүйд дангаараа тус улсын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэн барилга, үйлчилгээ гээд олон салбарт хөрөнгө оруулалтыг сэргээхээр байна.
Дэлхийд эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнэ огцом өссөн он жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан бол Азийн хөгжлийн банкны тооцоогоор энэ жил ердөө 0.1, ирэх жил 0.5 хувиар өсөх аж.
Энэ нь эдийн засаг олон талт байхын чухлыг сануулсан явдал боллоо. Зөвхөн уул уурхайн салбарт найдах нь эдийн засгийг өсгөхөд, тэр тусмаа ажлын байрыг зохих түвшинд хүргэхэд хангалтгүй. Уул уурхайн салбар Монголын ДНБ-ий 20 хувийг үйлдвэрлэдэг ч нийт ажлын байрны ердөө дөрвөн хувийг л бүрдүүлдэг байна. Тэгвэл хөдөө аж ахуйд нийт ажиллагсдын 28 хувь ДНБ-ий 14 хувийг бий болгодог ажээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.