Б.Пүрэвдорж: Ард түмний амьдрал дөрвөн жилээр хойшилж болохгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 27 ・ 9

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Юуны өмнө Ховд аймгаас УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе. АН сөрөг хүчний байр сууринаас дөрвөн жил ажиллахаар болсон хариуцлагатай үед та гишүүн боллоо. Ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна вэ?

-Өнгөрөгч дөрвөн жилд АН олон зүйл дээр бодит хөрөнгө оруулж, эдийн засгийн бодит өсөлт гарах суурийг тавьж өгсөн. Одоо үүн дээр сайн барилга барих ажлыг МАН хийх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг бий болгох тал дээр анхаарал хандуулан хийсэн ажлын дүн энэ дөрвөн жилд гарна гэж бодож байна. Чингис, Самурай бондын мөнгөнөөс дөрвөн жилийн хугацаанд АН маш их ажил хийж болдгийг харуулсан. Ийм үр дүнтэй хөрөнгө оруулалт эдийн засгийг хурдацтай хөгжих түлхцийг болгоно.

Энэ удаа сөрөг хүчний хувиар ажиллах хэдий ч өнгөрсөн хугацаанд тэр дундаа АН-ын засаг барьж байх үед хийсэн ажлуудыг МАН үргэлжлүүлэн хийх ёстой гэдэг байр суурин дээр байгаа. Одоо бол ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шаардлагатай. Нийтдээ 82 мянган өрх ипотекийн зээлийн ачаар орон сууцтай болсон. Мөн 100 мянга орчим орон сууц эзнээ хүлээгээд зах зээл дээр байж байна. Ипотекийн зах зээлийн хүрээнд 200 гаруй мянган иргэн ажилтай орлоготой байх тэр боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр ипотекийн зээлийг зайлшгүй үргэлжлүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Үүний дүнд 600 мянган малчин өрх тодорхой хэмжээний орлого өөртөө авч үлдэх тэр боломжийг бүрдүүлж байна. 500 мянгаас нэг сая төгрөгийн хүү төлдөг байсан бол одоо бүр багаар төлөх боломж бүрдсэн. Малчин өрх орлоготой болсноор өөрийн хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарцуулах боломжтой болсон. Засгийн газар үүнийг үргэлжлүүлэн хийх ёстой.

Өөр нэг зүйл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Өөрөөр хэлбэл хөдөөгийн иргэдийн хамгийн том ачаа оюутны сургалтын төлбөр байдаг. Оюутан хүүхдээ сургахын тулд жилд 6-7 сая төгрөг аав, ээжийнх нь нуруун дээр ирдэг. Үүнийг нь банкны зээл авч төлдөг бол оюутан хүүхэд нь өөрөө гол зардал болох сургалтын төлбөрөө зээл авч төлөх боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр айл гэрийн нуруун дээр ирж буй ачаалал багасна. Хэвийн амьдраад явж байсан малчин өрх хүүхдээ оюутан болох тэр үед санхүүгийн хүндрэлд ордог байсан. Үүнийг нь Засгийн газар олж хараад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ гурван хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг энэ дөрвөн жилд МАН-ын Засгийн газраас шаардаж ажиллах болно.

-Та өмнө Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын даргаар ажиллаж байсан. Энэ тал дээр анхаарал хандуулан ажиллах уу?

-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын даргаар 2012 онд томилогдсон. Манай байгууллага 199 албан хаагчтай байсан. Гэсэн хэдий ч хоёр хуультай, 168 журамтай байгууллага байлаа. Улаанбаатар хотод асуудлаа шийддэг, зөвхөн дарга нар гарын үсэг зурдаг ийм байгууллага байв. Үүний дүрэм журмыг нь өөрчилснөөр 168 журмаас 85-ыг нь хүчингүй болгосноор өнөөдөр энэ байгууллага иргэдэд ойлгомжтой, үйлчилгээ нь тодорхой болсон. Мөн өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрыг хууль эрхзүйн хүрээнд шинэчилснээр Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгосон. Дэлхий нийтийн жишгээр энэ байгууллага нь хилээр орох, гарахыг хянадаг энэ тогтолцоог АН-ын Засгийн газар хэрэгжүүлж чадсан. Тиймээс дэлхий нийтийн энэ тогтолцоог хэвийн үргэлжлэх боломжоор хангах тал дээр анхаарна.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намд зайлшгүй шинэчлэл хэрэгтэй гэдгийг ярьж байна. Намын шинэчлэл хаанаас эхэлсэн нь зөв бэ?

-Намын дарга гэдэг бол сонгуульд орсон дүнгээс хамаарч хариуцлагаа хүлээн огцордог. Тиймээс нам дараагийн даргаа томилох ёстой. Энэ үйл явц манай намд явагдаж байна. З.Энхболд дарга намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тиймээс шийдэгдэх байх. Мэдээж бидэнд уламжлал хэрэгтэй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 29/

    hovdoos irsen hulgaich bna shdee ergvvlen tataaa hovdiinhoon ta nariin umnuus bus an iin umnuus 4 jil en gar chin hervvlees uur um hiij chadahgvi mal bna sh dee

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 29/

    sayiin huraldaan deer aimaar ataarhuu shvleg unshij uuriiguu henii nohoi ve gedgee haruullaa iim hognuud odoo 4 jil sharilj met urgana

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    Энэ нэг ямби царайлсан аалз амаа олж ангалзсан дээр байгна шүү. Ард түмний амьдралыг чи мэддэг юм уу бид өөрөө мэддэг юм уу:. Чи бол нэг муу ялааны алуур. Нэг намын шавхруу долоогч. Бид өнгөрсөн 4 жил элгээрээ хэвтсэн. Одоо ч босоогүй байна. Эдийн засгийг хэвтүүллээ. Тэгэд юу юу гэнэ үү. Амаа мэд. А

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    odoo tanai namiin ur shir geed asuudal zunduu bna ta 9 hutsaad blgvi ajilaa hii us honzon sanah gej bga bol ard bid hilegneh bolnoo

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    haanaas garch irsen novsh ve hutsaad ajil hiilgehgvi bol ergvvlen tat

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    aimaaar ajil hiisen bna sh dee eruusuu ur shir taviagvi gene uygaa hutsaad bga hulgaich ve 4 jiliin daraa an iin bii bolgoson deer gej ard tvmniig 2 huvaah yrai bna ta 9 iig bvvr vgvi hiij chadah bsn shv taltsdaggvi mongoliin tuluu ahij an aa yrilgvi ajilaa hii novshoo daraagiin songuuliar 9 ch gvi

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    ТЭНЭГ НОВШ ВЭ

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    Энэ одоо юу яриад байгааг ойлгосонгүй. Ард түмний амьдрал өнгөрсөн 4 жилд 10 жилээр ухарч, бүхэлдээ хямралд орчоод байхад. Харин энэ балгийг л арилгаж чадна гэж МАН-ыг сонгосон. Та нар гай л бололгүй бай.

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 27/

    Энэ нэг бодлогогүй чальчдаг нөхөр байналээ.Чуулганы нээлт дээр М.Энхболдыг муу санаатай дотуур тамиртай юу юу ч гэв дээ.Ахн удаа их хурлын чуулганд сууж байгаа хүн жаахан бодлоготой яримаар би л сөрөг хүчин гээд дураараа орилоод байж болохгүй биздээ.Ардчилсан нам 4 жил урагш ахиулсан юмуу донгосох ю

    Хариулах