Үерийн давтамж жил бүр нэмэгджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 02

-Сүүлийн 10 жилд 19 удаа үер буужээ-

Б.ЗАЯА

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж цаг үеийн асуудлаар хотын дарга мэдээлэл сонслоо.  Хурлаар Улаанбаатар хотод өнгөрсөн пүрэв гаригт орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлын талаар болон Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар  хэлэлцэн, үүрэг даалгавар өгөв.  Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаа том, жижиг үер болсон байна. Энэ нь дунджаар 2,9 жил тутамд нэг удаа үер тохиолдсон гэсэн үг юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд үерийн давтамж нэмэгдэх болжээ. Сүүлийн 10 жилд гэхэд 19 удаа үер буусан гэсэн судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцууллаа.  Энэ нь хотын хүн ам нэмэгдэж, үерийн аюултай бүсэд иргэд суурьшиж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн далан, шугам сүлжээний цэвэрлэгээ засварыг жил бүр хийдэг. Энэ жилийн хувьд инженерийн бэлтгэл ажлын урсгал зардалд 5 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл далан сувгийн цэвэрлэгээг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хийж дуусжээ.
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх