Туул голыг сайн дураараа хэсэг залуус цэвэрлэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 03 ・ 4

Зуны халуун өдрүүдэд хүмүүс амарч зугаалахдаа хаа сайгүй идсэн уусан зүйлийнхээ сав баглаа боодлыг тэрүүхэн тэнд нь хаячихаад явчихдаг тал их бий. Түүнийг нь дараагийн хүн харсан ч хараагүй юм шиг хажуугаар нь зайчилж байж байгаад л яваад өгдөг. Иймэрхүү хүнийрхүү байдлаар та бид байгальтайгаа харьцаж дассан байхад хэсэг залуус сайн дураараа Туул голын орчмыг цэвэрлэж байх юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Монгол тулгатан” ТББ-ын залуус Туулын гүүрнээс голын эрэг дагуух 2 км газрыг цэвэрлэж, 45 тонн хог хаяжээ. Залуус цаашид энэ хэсгийг хоггүй болгохын төлөө ажиллана гэдгээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна.

Ингээд эл ажлыг санаачилсан “Монгол тулгатан” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Бямбажавтай онлайнаар холбогдож, тодруулга авлаа.

-Юуны өмнө Туул голын орчмыг цэвэрлэх сайхан ажлыг эхлүүлсэнд баяр хүргэе. Та бүхэн хэдий хэмжээний хог цэвэрлэсэн бэ?

-Баярлалаа. Маш их хэмжээний хог цэвэрлэсэн. Үнэхээр төсөөлж байснаас их хог байсан.Бид нар уг нь Туулын эрэг дагуу 4 км орчим газрыг цэвэрлэнэ гэж тооцоолсон. Тэгтэл 2 км яваад л цаашаа явж чадаагүй. Хогны хоёрхон машинтай байсан болохоор энэ удаад орхисон.

-Хэдэн шуудай хог цэвэрлэсэн бэ?

-Бид нар том гахай шуудай ашигласан. Нэг машинд 25-30 шуудай хог орж байна лээ. Тэр шуудайгаар хоёр хогны машинаар тус бүр хоёр удаа зөөсөн. Тэгээд цаана нь үлдсэн арван хэдэн шуудай хогийг өөрсдөө портер олж зөөсөн. Бас өөрсдийнхөө хувийн машинаар бас хэдэн шуудай хог зөөсөн. Дахиад хогны машин байсан бол цаашаа явахаар л байлаа.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Juju / 2016 08 сар 03/

    Iim humuus olon baival sain b.ene hog hayj baigaa humuus setgel n ovdoggui l yum baih daa.humuus mini hog bitgii hayaarai.hunii hiisen ajliig setgeleese hundleerei

    Хариулах
  • зочин / 2016 08 сар 03/

    сэтгэл сэргээсэн мэдээ бхын

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 03/

    sain baina da zaluus ingeg mgnlgilgh estoi hog yadaggoi boloh heregtei haysan hogoo uutand hiigeed abaad l baibal bolloo

    Хариулах
  • Бат / 2016 08 сар 03/

    Сайн байна гэхдээ машинтай очдог надааас авхуулаад хог тариачид байна аа тарсан хогоо уутанд хийгээд хогийн саванд хийж хившицгээе

    Хариулах