Монгол: Хар тамхины наймааны хар зах боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 04 ・ 1

Б.ЭНХЗАЯА

Бие организмд архины шарталтаас 60-80 дахин илүү хүчтэй нөлөө үзүүлдэг, нийт хэрэглэгчдийн дөнгөж тавхан хувь нь эдгэрч, мансуурахаас татгалздаг хар тамхины аюул Монголыг тэр чигт нь нөмөрчээ. Биднийг хар тамхи худалдсан, борлуулсан залуус баригдлаа, цагаан тахлын хэрэглээ жил ирэх тусам нэмэгдлээ гэсэн хуурай мэдээ, анхааруулга хийхчээ аядан, нэг мунгинаж, нэг зүүрмэглэж суух зуур Монгол Улсад хар тамхины хар зах аль эрт “нээгдчихжээ”. Тэр хар захын үйлчлүүлэгчид нь зөвхөн залуус гээд бод доо.

Улаанбаатарт нэг хоногт 10 сая төгрөгийн мансууруулах бодис худалдаалагддаг гэсэн мөрдөгчийн яриаг анх сонсоод шүүрс алдаж явсан сурвалжлагч миний бие баримт мэдээллээ нэгтгэх сүүлийн шатанд гэнэн, хуймгай бодсоноо ухаарсан. Монголд, тэр дундаа Улаанбаатарт мансууруулах бодисын худалдааны орлого хоногт 10 сая бол юу ч биш. Энэ бол чинээлэг айлын хэдэн эрх охид, хөвгүүд нэг дор зогсоод л “залгичихдаг” мөнгө юм билээ. Хар тамхийг ингэж хэрэглэдэг залуус манай улсад арваар, зуугаар биш мянгаар л яригдана.

Манайхны мансууруулах бодисын гол хэрэглээ нь “өвс” болон “мөс”. Морфин тарьж хэрэглэдэг хэсэг ч бий. Тэд бол цөөхөн. Эдгээр мансууруулах бодисын хамгийн хортой, хүчтэй нөлөөтэй, өндөр өртөгтэй нь “ice” буюу “мөс”. “Мөс”-ний хэрэглээ залуусын дунд маш хурдтай нэмэгдэж байгааг албаны хүмүүс толгой сэгсрэн ярьж байлаа. “Мөс” хэрэглэгчдийн хүрээ тэлэгдэж буй ч хамгийн гачлантай нь тэд өөрсдийгөө хар тамхинд донтсон, буруу замаар явж буйгаа ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй юм.

Монголд одоогоор цорын ганцаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг 600 орчим үйлчлүүлэгчтэй. Тэдний олонх нь морфинд донтсон иргэд байдаг тухай нийгэмлэгийн тэргүүн Б.Нямбаяр ярьсан. Гэтэл мансууруулах бодис хэрэглэгчдийн олонх нь “мөс”-нд толгойгоо мэдүүлээд байхад тэднээс нэг нь ч энэ нийгэмлэгээс тусламж хүсээгүйг тэрээр бас хэлсэн юм. Харин саяхнаас нэг үйлчлүүлэгч хандаж, “мөс”-ний хэрэглээгээ зогсооход туслахыг хүсчээ. Б.Нямбаяр тэргүүнээр дамжуулж уламжлуулсны хүчээр тэр хэрэглэгч бусдад, үеийнхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Энэ бол шинэ төрлийн гэгдээд буй “мөс”-ийг хэрэглэгч хар тамхины хор нөлөө, залуусыг хэрхэн буруу зам руу татаж буй бодит амьдралыг ярьсан хэвлэлийн анхны ярилцлага болов уу.

     

“ХАР ТАМХИЙГ НЭГ УДАА ТАТААД БОЛИНО ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ”

 

Ярилцагчаа Туул гэж /зохиомол/ нэрлэе. Тэр 21-тэй. 2014 оны наймдугаар сард найзынхаа ятгалгаар хар тамхи хэрэглэж үзжээ. Туул үргэлжлүүлэн ингэж ярьсан юм. “Өөрийгөө хар тамхинд донтсоноо мэдээгүй. Шоудахын өмнө, найзуудтайгаа уулзаад гоё байхын тулд хэрэглэдэг байсан. Нөгөөхөө татаж л байвал сүүлдээ ганцаараа, хаана ч хамаагүй болчихсон.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 08 сар 04/

    Бид одоо хар тамхины тухай хичнээн яриад нэмэргүй болсоон одоо нэгэнт хэрэглэгч бий болсон уг нь эртнээс хуулиа гаргаад хорих боломж байсан хуулийхан ажилтай байхын тулд тэгээгүй

    1
    Хариулах