Жуулчлалын салбарын балаг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 04 ・ 3

Аялал жуулчлал гэдэг онгон дагшин байгальтай, нүүдэлчин соёлоо өдий хүртэл хадгалж байгаа манай улсын хувьд ногоон мөнгө зулгааж болох нэг салбар. Тиймдээ ч энэ салбарыг хөгжүүлж, жилдээ Монголд ирэх жуулчдын тоог нэмэхийн төлөө үе үеийн дарга, сайд нар ажиллаж байгаа байх. Харамсалтай нь манай жуулчлалын салбар одоохондоо хөгжсөн юм алга.
 
Монголд  ирсэн ихэнх жуулчид нутагтаа очоод зам харгуй, дэд бүтэц, орчин ахуй нь хөгжөөгүйг ам уралдан ярьж, муулдаг байх. Нөгөө талаар хөгжөөгүй жуулчлалын салбар эдийн засгийг тэлэхээсээ илүүтэй байгаль орчинд балаг тарьж байна. Монголчууд бид саалиа бэлдэхээр саваа бэлд гэж цэцэн үг уралдуулдаг ард түмэн. Тэгвэл жуулчдын тоог нэмэхийн төлөө гэж худлаа лоозондож байхаар эхлээд орчин нөхцлөө сайжруулмаар байна. 
 
Ганцхан жишээ л энд татъя. Архангай аймгийн нутагт байх үзэсгэлэн Тэрхийн цагаан нуур жилийн жилд л хүн ихтэй байдаг газар. Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчлал илүү их хөгжиж байгаа болохоор монголчууд өөрсдөө Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Эрдэнэзуу хийд гэх мэт олон газраар аялдаг болсон. Тиймдээ ч жил ирэх тусам Тэрхийн цагаан нууранд очиж амрах иргэдийн тоо эрс өсч байна. Үүнийхээ хэрээр тэр сайхан байгаль сүйдэж эхэллээ. Нуурын эрэг дагуу эргэн тойрондоо хүний ялгадасаар дүүрч байна. Дэрээс нь элдэв хог хаягдалаар дүүрчихсэн. Тэр нь хийсч голдоо ороод л.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 04/

    Номин ТЭР УСАН ОНГОЦОО арай ч дээ мөнгө авахаа бодоод л гадаадын хүмүүсээс ичмээр юмаа хүмүүсийн ая тух орчин ёстой ичмээр юмаа орчин гэж хэрэг алга ????

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 04/

    Тухайн аялал жуулчлал оршин тогтнож байгаа газар нутгийн засаг дарга л сайн зөв менежимент хийж ажиллах хэрэгтэй. Хөвсгөл гэхэд тэр сайхан далайгаа ядаж эргэн тойрныг и хоггүй хогийн сав сайн тавиад байнгын цэвэрлэгээ үйлчилгээ хийлгээд байвал тэнд монголчууд мөнгө авахаа бодоод хүмүүсийн ая тухыг х

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 04/

    ene heleed baigaa sanaa anhaarmaar l juulchidiig tatah argiin chini ehnii begeed ezesiin ch yildel baij medeh baih!!!yynd zasag dargha nar ni ajilaan hiil dee!!!!sanaachilagaan delgeryyl l dee?...Mongolchyyd gadagsaa echneen techneeree aylaj yabaa syy dee!!!tendees sanaa abaad eh ornoo hegjuulej juu

    Хариулах