Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 08
Гималайн давс нь харшилд хэрхэн нөлөөлдөг вэ гэж асууж байгаа хүмүүст зориулж дараах мэдээллийг хүргэж байна.
Энгийнээр тайлбарлавал харшил нь бидний эргэн тойронд байдаг тоос, тоосонцор, ургамал, хүнс , тэжээл гэх мэт зүйлсийг гаднаас хүлээн авах чадваргүй болж, сөрөг биет хэмээн таньж, эсрэг хариу өгч эхэлдэг байна.
Гэвч одоогоор анагаахын шинжлэх ухаанд харшил өвчний төгс эмчилгээ байхгүй байгаа тул их хэмжээний, хэт хүчтэй эм тариа хэрэглэж түр хугааанд шинж тэмдгийг нь дархаас илүүтэйгээр эмгүй эмчилгээ, дэглэм зэргийг баримтлах нь илүү үр дүнтэй арга болохыг эмч нар зөвлөж байна.
Тиймээс та бүхэндээ Гималайн давсан саун, бүтээгдэхүүнийг харшил өвчний үед хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг хүргэж байна.
Гималайн улаан давс нь хэдэн мянган жилийн турш байгалийн идэвхит бодисийн солилцоогоор талстжин 85,62% нь натрийн хлорид , 14.38% нь бусад ашигтай элементээс бүрдсэн байгалийн бүтээл юм. Тиймээс гималайн улаан давс нь амрааж тайвшруулахаас гадна, олон төрлийн өвчнөөс сэргийлэх, анагаах ач тустай байдаг байна.
Харшлын болон багтраа өвчний шинж тэмдгийг бууруулдаг.
Гималайн давс нь орчны тоос, мөөгөнцөр, хөгц болон бичил тоосонцор, харшил үүсгэгч нянгуудыг устгаж, агаарыг чийгшүүлснээр маш бага хугацаанд идэвхитэй харшлын шинж тэмдгийг бууруулдаг. Мөн биеийн ядаргааг тайлж, сэтгэл санааг тайвшруулснаар дархлааг дэмжиж, биеийг эрч хүчтэй болгодог байна.
Хэрэглэх заавар:
Долоо хоногт 2 удаа тогтмол гималайн давсан саунд суух буюу унтлагын өрөөндөө гималайн давсан гэрэлийг байршуулснаар харшил өвчнийг анагаахад чухал ач тустай.
Харшил өвчний хурц хэлбэрийн үед саунд суухад хурдан хугацаанд биеийг тайвшруулж, харшил астамын шинж тэмдгийг бууруулна.
Архаг хэлбэрийн үед 7 хоногт 2 удаа саунд сууснаар, харшлын шинж тэмдгийн багасгаж, сэтгэл санааг тайвруулж, эрч хүчтэй болгож, дархлааг дэмжинэ.
Манай монголд Соёл велнесс төвд та Гималайн давсан саунд суух болон гималайн давсан бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой юм байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.