Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 08

Хэнбугайд ч толгой баян байх эрх бий. Гагцхүү хууль журам гээчийг дэвслээд байж болохгүй билээ. Тэгвэл “Магнай трейд”-ийн эзэн, Монголын тэргүүн баячуудын нэгээр тодроод байдаг ноён Б.Ганзориг ШТС-уудаа Улаанбаатарын хаана ч барьж байгуулах бүрэн эрхтэй бололтой юм. Уг нь Хотын өмнөх удирдлагын үед 2013 онд ШТС-уудыг цэгцлэх захирамж гээчийг хотын мээр үзэглэж байсан удаатай. Тухайн үед нийслэл дэх ШТС-уудад шалгалт явуулахад, нефть импортлогч компаниуд хууль журмыг хийдүүлсэн, эсвэл зарим нэг цоорхойг ашигласан үйлдлүүдтэй нь тогтоогдсон байдаг. 1980 онд батлагдсан Шатахуун түгээх станцын стандартаар шатахуун түгээх станц нь орон сууцнаас 20-50 метр, гэр хорооллоос 50-100 метрийн зайтай байрлах ёстой гэж заасан байдаг бол хот өргөжихийн хэрээр зохицуулалт нь алдагдаад байгаа хуучны энэ стандартыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ШТС-ууд байсан юм. Ер нь бол нефтийнхэнд хууль журам гууль болсон гэдгийг хаа хаанаа мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.