Эмчилгээнийх нь зардал нь дутаад буй ээж охин хоёрт тусалцгаая

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 09 ・ 4

   Сүүлийн үед сошиалаар мэдээлэл нь түгээд байгаа ээж охин хоёрын тухай хүн бүр мэдэж байгаа биз ээ. Номин охины ээж элэгний б ц делта вирустэй болох нь оношлогдож улмаар элэг нь устаж амь насаа алдах нөхцөл үүсээд байсан юм.

   Харин Номин охин ээждээ элгээ шилжүүлж донор болох боломж байсан ч хагалгааг Энэтхэг улсад хийх шаардлагатай болсон юм. Хагалгааны нийт зардал нь нийт 85 сая төргөг болсон байна. Харин сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар болон Дашбалбарын охин Индра болон дуучин Нарагийн тусламжтайгаар нийт зардлынхаа ихэнх хувийг нь олоод байгаа ч 10,000 доллар дутуу үлдсэн юм.

   Гэвч хагалгаандаа яаралтай орох хэрэгтэй байсан учир ээж охин хоёр 2016-оны 07- сарын 24- нд Энэтхэгийн Дели хотыг зорьсон билээ. 

   Дүүрэн сэтгэл өвөрлөн дутуу мөнгөтэй явсан ээж охин хоёртой холбогдоход замдаа ээж нь нилээн ядарч очсон бөгөөд гэдэс хэвлий нь их хэмжээний устай ч хагалгаандаа орж эрүүл болоод 3-н сайхан үртэйгээ элэг бүтэн амьдрана гэсэн итгэлээр явна гэнэ. 

   Дутуу мөнгөө хэмнэж хямд буудалд ус ч үгүй эрээний 25-н юуанаар буудаг буудалаас дор газар хэцүүхэн байгаа хэдий ч амьд мэнд л үлдэж байвал тэснээ хэмээж байсан юм. Эмнэлэгээс нь мөнгөө гүйцээгээд төлчихвөл бүх зүйл сайхан болно гэсэн болохоор охин Номин нь тэнд ажил хайж байгаа гэнэ. Үүнийхээ хажуугаар ард үлдсэн хоёр бяцхан дүүдээ ч санаа нь зовж буй талаараа Номин охин хэлж байлаа.

Иймд сайхан сэтгэлт Монгол түмэн та бүхэн хагалгаанд орход шаардагдах үлдэгдэл мөнгийг нь бүрдүүлэхэд тусалж ээж охин хоёрт амьдрал хайрлаарай. Та бүхний илгээсэн мөнгө бага гэлтгүй нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгахад маш том хувь нэмэр оруулах юм шүү.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай 

Дансны дугаар: 1605109067 Голомт банк Тулга-Очир Номин  /$-ын данс/ 

www.URLAG.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Mrs Liya / 2018 04 сар 30/

    email us today via: rickatmcardoffer@gmail.com

    Хариулах
  • Mrs Liya / 2018 04 сар 30/

    Би хэдэн сарын өмнө ажилаа алдсан бөгөөд би нэрээ хэдэн зуун доллартай байсан. Би мөнгө олох арга замыг эрэлхийлж байсан бөгөөд энэ хуудсанд google-ээс татагдсан. Эхлээд би сэтгэл гонсгор байсан ч би үүнийг туршиж үзсэн. Би $ 10,000 хоосон ATM картыг захиалж, картыг К CA-д хүргэсэн. Би маш их сонирх

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭЖ ОХИН ХОЕРТ ТУСЛААРАЙ ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ӨРХИЙНТӨЛӨӨ ХАМТДАА БАЙЖ ДЭМЖИЦГЭЭЕ!

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 09/

    Zaluu.mn-ны хамт олондоомаш их баярлалаа сайн үйлс бүхэн дэлгэрч байгээ...

    1
    Хариулах