Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 08 сар 10
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 08 дугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн бүсийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн бүсийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн баруун хэсгээр 27-32 градус, говийн бүсийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын талаар 31-36 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 100 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.