Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 10
・ 6
19 настай оюутан хүүг 26 удаа хутгалж амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт өнгөрсөн оны 11 сард гарсан. Уг хэргийг шүүх хурал өнгөрөгч долдугаар сарын 28-ны өдөр Баянгол Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, сэжигтэн Б-г шүүхээс гэм буруугүйд тооцож цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл хохирогч хүүгийн ээж Т.Дамдинсүрэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, давж заалдах болсноо өнөөдөр өмгөөлөгчийн хамтаар мэдээлж олон нийтэд хандлаа. Хүүгээ бусдын гарт хэрцгийгээр алдсан тэрбээр шүүх хүн бүрт эрх тэгш байж, хуулийг дээдлэн үнэн зөвөөр шийдэх учиртай хэмээсэн.
Тэгвэл эл хэргийн талаар энэ сарын 5-ны өдөр энэхүү шүүх хурлын талаар прокурорын байгууллагаас мэдээлэл гаргаж хохирогчийн ээжийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэхүү хэрэг хуулийн дагуу шийдэгдсэн хэмээн мэдэгдсэн юм. Ингээд тэдний байр суурийг “24VS24” буландаа онцолж байна.


Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.