Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 10

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай сонссон гэх албан мэдээ байгаа юм. Шинэхэн сайд нөхцөл байдлын талаар сонсоо л биз. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тодорхой баримтууд дээр үндэслэгдэн яригдаж ирсэн асуудлуудын талаар анхаарч байгаа эсэх нь сонин байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа жил гаруйн өмнө чимээгүйхэн Дубайд газардчихсан байж билээ. Тэгээд тэр “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурах ёслол”-д оролцож, Монгол Улсын Засгийн газар, “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” гэсэн гурван тал Далд уурхайн төлөвлөгөөг албан ёсоор баталснаар, 1 жил 8 сарын хугацаанд хүлээлгийн өрөөнд байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх нь тодорхой болж байв. Улсын эдийн засгийг идэвхжүүлж, улмаар олны амьдралд эерэг нөлөөллийг дагуулна гэсэн хүлээлтийг багагүй хугацаанд тээж ирсний хувьд Оюутолгой төсөл урагшлана гэдэг чимэгтэй мэдээ л дээ. Гэхдээ Дубайд хийсэн тохиролцоо өнгөрсөн хугацаанд чамгүй асуудал дагуулсныг хэлэх хэрэгтэй. Нэр бүхий нөхдүүдийн зүгээс Монгол Улсад ашиггүй тохироо хийгдсэн гэсэн байр суурийг илэрхийлдэг. Түүний Дубайд очиж хийсэн гэрээ нь Ерөнхий сайдаар ажиллах эрхгүй гэдгийг нь баталгаажуулж байгааг Г.Уянга нарын нөхдүүд хэлж ярьж ирсэн. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайд Өмнөговь руу нисээд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг эцэслэн батлалцаад ирсэн билээ. Тодруулбал, “Оюутолгой″ компанийн мэдэлд гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл очсон. Бүр тодотгож хэлбэл, Дубайн тохиролцоо амь орсон.
“Turquoise Hill Resources”-ийн зүгээс өнгөрсөн онд мэдэгдэхдээ далд уурхайд нэмэлт 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж байсан бол, хэрэг дээрээ 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Дубайд талуудын тохиролцсон асуудлуудыг эргэн сануулахад, ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах,төслийн санхүүжилтийг эцэслэх, шаардлагатай бүх зөвшөөрлийг авах гэхчлэн асуудлуудаас гадна “Оюу Толгой” компанийн 30 сая ам.долларын татварын актыг төлүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ болон “Таван толгой” цахилгаан станцаас эрчим хүч авах асуудлыг эцэслэн тохиролцсон гэх мэдээллүүд байдаг. Харин яг Монгол Улсад үлдэх үр ашгийн тухайд эргэлзээтэй байр сууриудыг талууд илэрхийлдэг юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.