Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 11

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

2016 оны наймдугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 хэм, Говийн бүсийн өмнөд хэсэг болон  Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  19-21 хэм дулаан байна. 


2016 оны наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх