Өдөртөө 18-20 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 12
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Баян-Өлгий, Увс аймгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно.Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
2016 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15,16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх