Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 12
・ 3
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх сонирхолтой тоглолтууд эхлэх юм.
Тэр дундаа манай боксчид медалийн төлөөх тулааныг эхлүүлэх гэж байна. Тодруулбал, эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Энэхүү тоглолт маргааш өглөөний 06.00 цагт болно.
Өнөөдөр манай улсаас олимпийн наадамд хоёр тамирчин дараах хуваарийн дагуу өрсөлдөнө. Тодруулбал,
Жүдо
22:00 цагт: Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг -ийн жингийн медалийн эзэд тодорно. Монголын жүдочдоос Б.Тэмүүлэн дээрх жинд өрсөлдөнө.
Түүний хувьд эхний барилдаанаа Алжир улсын жүдочтой хийнэ.
Усанд сэлэлт
01:00 цагт: Эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан уралдаанд Б.Есүй өрсөлдөнө.
Б.Есүй усан спортоор хичээллээд 10 жил болж байгаа бөгөөд азийн наадам, дэлхийн цом, дэлхийн аварга зэрэг тэмцээнүүдэд оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралддаг тамирчин юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.