Хятад улсын гурван иргэн картаар их хэмжээний мөнгө луйвардсан хэрэг гарлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 12 ・ 3
Хятад улсын гурван иргэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгээс их хэмжээний  мөнгө луйвардсан хэрэг гарлаа.
 
Тодруулбал, Хятад улсын иргэн Лю Ч, Лю Р, Донг Я нар АНУ-ын “Champion credit union” банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар хуулж аван,  төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа картаар үйлчлэх цэгийн пост терминал төхөөрөмжөөр их хэмжээний гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан байна.
 
Хэргийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж байгаа аж.
 

Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэд, ААНБ-ыг бусдад пост терминал төхөөрөмжөө шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2016 08 сар 13/

    Нутагтаа толгой бөнжигс манай улсад бол яахав тавар төлөгчдийн мөнгөөр хооллож байгаад гарна

    Хариулах
  • unshigch / 2016 08 сар 13/

    Ilereegui hed bga bol.kart naidvar muutaid tootsogddog ym bna.sul doroin medegdeed bna.1 nujaa d shuu.tom dilert bol duusah ym bna.gadnihand aldsaar l....

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 12/

    Yah geed bga umhii hyataduud we.elew yum sonsogdood bh chin.nutag deere dawruulaha bolyo umhii nariig

    Хариулах