Д.Дагвадорж: Японы шүүгч Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 12 ・ 5

 

“Рио 2016” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг жинд олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр өчигдөр "А" хэсэгт Кубын бөх Хосе Арментеростой учраа тааран барилдсан.

Аваргын хувьд гурав дахь олимпдоо зодоглож байгаа бөгөөд Кубын бөх Хосе Арментеростой 2015 оны Астанагийн ДАШТ-д учраа таарч, юүко үнэлгээгээр Н.Түвшинбаяр ялж байсан билээ. Харин энэ удаа Кубийн бөх юүко үнэлгээгээр ялснаар манай бөх тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Хоёр бөхийн барилдааны шүүлтийг Японы шүүгч Акинобу Осака шүүсэн ч манай монголчуудын хувьд шүүлтэд алдаа гаргасан гэж үзэн, цахим ертөнцөөр дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж буй. Тухайлбал, Японы сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ингэж бичжээ. “Энэ Японы жүдо бөхийн шүүгч нь Монголын тамирчныг буруу шүүж хохирол учруулж байна! Энэ нь гурав дахь удаагаа! Уучилмааргүй! Ямар нэг өөр зүйл цаагуураа болоод байх шиг байна!” гэв. Мөн тэбрээр Монголын эрх ашиг байвал хаана ч хэлнэ, Япон шүүгч дандаа манай эсрэг ажиллаж байна гэжээ. Монголчуудын хувьд жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн Д.Сумъяа, М.Уранцэцэг, Н.Түвшинбаяр нарыг Японы шүүгчийн алдаатай шүүлтээс болж хасагдсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүгч Акинобу Осакаг Бразил улсад давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл гараад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • dnivra / 2016 08 сар 23/

    bitgii doligono sfortod luibar xiij Yfonchud delxiid ner xundee aldlaa iimerxuu muu abilaga abcan shuugchiig shiitgex ectoi onoo xogjiliig ni baxarxaad baigaa Yfonchuud iim l xulxi Olimfiig gutaaj baina Nixon shashii ariun ec ni ene uu

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 14/

    Япон шүүгч зөв шүүсэн шүү.

    Хариулах
  • uñshigch / 2016 08 сар 13/

    Tamirchidaas bolj hoorondoo margaj bdg.MONGOLCHUUD n ner hund delhiin tavtsand unchihaad bna.bid olon uls ornig gomdoochihson shuu de.er n tamirchid maani uls orni umnuus hiimorilog garch uzuuleed uguuch.Sumya ohin shig chadahgui bna.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 12/

    Япон шүүгч буруугүй. Энэ дагвадорж дэмий юм ярьж хоёр ард түмний хооронд яс хаяж явах хэрэггүй. САГСУУ залуу шүү

    1
    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 12/

    тэр улайм цайм бсан шүү

    Хариулах