Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 15
Тив, тивийн шилдгүүд хүч үзэж буй Рио 2016 олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж Монгол түмний итгэл найдвар болсон манай шилдэг ширэн бээлийтэн Д.Отгондалай мөнгөн медалийн төлөөх тулаанаа Францын шилдэг боксчин Софианатай өнөөдөр өглөө хийж ялагдал хүлээлээ. Гурван үеийн турш тун сонирхолтой тулаан хийсний эцэст улаан булангаас гарч тулалдсан манай боксчин Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдлаа. Ингэснээр манай тамирчин олимпийн наадмын хүрэл медалийг хүртэж байна.
Баримт 1.
Баримт 2. Түүний хувьд 2014 оны Инчоны Азийн наадмаас алт, Олон Улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байр, 2015 оны Тайландын нийслэл Бангкок хотод зохиогдсон боксын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Монгол туургатан боксын анхдугаар их наадмаас мөнгө, 2016 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус, тус хүртэж байсан туршлагатай тамирчин билээ.
Баримт 3.
Баримт 4. Д.Отгондалай Монголын боксын түүхэнд олимпоос долоо дахь медалийг эх орондоо авчирсан юм. Үүнээс өмнө Сөүлийн олимпод Н.Энхбат хүрэл, Барселонад Н.Баярсайхан хүрэл, Бээжинд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, Лондонд Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль авсан түүхтэй.
Баримт 5.
Баримт 6. Айлын бага хүүхэд учраас яггүй хөдөлгөөнтэй, саваагүй хүүгээ боксоор тоглож эхэлсэнд санаа зовсон ээж Д.Чимэдцэеэ нь Ё.Төмөрбатаа багштай уулзахад “Хүүг чинь би шалгаж үзлээ. Их авьяаслаг хүүхэд байна. Өөрөө ч их сонирхолтой байгаа учраас та хичээллүүлээд үз” гэж хэлснээр санаа нь амарч тайвширчээ.
Баримт 7.
Баримт 8.
Баримт 9.
Баримт 10.
Баримт 11. 2008 оноос Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх
Баримт 12.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.